СПОРТ

Залуучуудын өвлийн олимпод оролцох тамирчдыг үдлээ

Залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22 өдрүүдэд 16 спортын төрлөөр болно.

70 гаруй орны 1800 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөх наадамд Монгол Улсаас гүйлтийн цана, биатлонын төрлөөр зургаан тамирчин эрхээ аван оролцох болсон билээ. Энэ нь залуучуудын өвлийн олимпийн наадмын түүхэнд Монгол улсаас хамгийн олон баг тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцох гэж буйгаараа онцлог юм.

Өнөөдөр/2019.12.30/ “Лозанн – 2020” залуучуудын олимпийн наадамд оролцох, Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны хурлын танхимд зохион байгуулагдав. Ёслолд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

“Лозанн-2020” Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллана. Монголын багийн тугчаар гүйлтийн цанын тамирчин О.Золбаяр сонгогдсон бол тамирчдын тангарагийг Д.Урангоо өргөв.

Монголын биатлоны баг тамирчид одоогоор Итали улсад бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд, Итали улсаас Швейцарын Лозанн хотноо шууд хүрэлцэн очиж тэмцээндээ оролцох юм.

Эх сурвалж: МҮОХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button