СПОРТ
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн нөхөр УАШТ-д үзүүрлэв

Чөлөөт бөхийн дэвжээнээс мэндэлсэн хосуудын нэг нь ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ С.Билгүүн нар. 19 насандаа дэлхийн аварга болж, дараа жил нь ДАШТ-д үзүүрлэн, монгол түмнээ баярлуулсан С.Цэрэнчимэд 2017 онд үрийн зулай үнэрлэсэн.

Түүний нөхөр С.Билгүүн өнөө жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртэхдээ үзүүрлэв.

“Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Г.Мандахнаранд 13:4-өөр дийлдсэн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.