СПОРТ
УАШТ-2019: О.Бурмаа, Б.Одончимэг нар аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын шигшээд ДАШТ-нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай, улсын найман удаагийн аварга, Гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий дөрвөн мөнгө, гурван хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга Б.Одончимэг нар шалгарлаа.

Хэрвээ О.Бурмаа ялбал улсынхаа дэвжээнд ес дэхээ түрүүлнэ. Харин Б.Одончимэг дийлбэл УАШТ-д 12 удаа түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Оюунболд, ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй бөх, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал нарын амжилтыг давтана.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.