СПОРТ

УАШТ-2019: Д.Хүдэрбулга улсын харцага Н.Золбоог яллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 125 кг-ын хагас шигшээд 2017 оны ДАШТ-д V байрт шалгарсан, Азийн АШТ-ий таван (нэг мөнгө, дөрвөн хүрэл) медальтай, улсын харцага Н.Золбоо Азийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, аймгийн арслан Д.Хүдэрбулга нар өрсөлдөв.

Тэд энэ жинд олон жил өрсөлдөн, биенээ ирлэж, хурцалж яваа хүчтэнүүд. Энэ удаа Д.Хүдэрбулга жингийнхээ гол өрсөлдөгчийг 5:0-ээр ялж, аваргын төлөө барилдахаар болов.

Түүнтэй алтан медалийн төлөө Завхан аймгийн Яруу сумын харьяат, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, аймгийн заан М.Лхагвагэрэл барилдана.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button