СПОРТ

З.Шинэчагтга өнөөдөр тулалдана

Монголын тулаанчид “One championship” холбоонд өндөр амжилт гаргаж байгаа билээ. Тус холбооны аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, залуу тулаанч Ц.Амарсанаа, З.Шинэчагтга нарын олон шилдэг “One championship”-т өрсөлдөж байна.

Өнгөрсөн жил тус холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулсан, “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтгын ээлжит тулааны тов гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, Д.Төрбат дасгалжуулагчийн шавь тэрбээр БНХАУ-ын тамирчин Ма Жиа Вентэй өнөөдөр өрсөлдөнө.

Түүний өрсөлдөгч хятад эр улсынхаа чөлөөт бөхийн аварга. 2017 оны “Мастер тулаанч” шоуны ялагч З.Шинэчагтгын ээлжит тулаан Тайландад болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button