НийгмийнСПОРТ

ФОТО: УАШТ-д О.Бурмаа ес, С.Цэрэнчимэд тав дахь удаагаа түрүүллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд өнөөдөр дуусаж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний сүүлчийн өдөр зургаан жингийн медальтнууд тодорч, шагналын тавцанд зогслоо.

Тэднээс ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа УАШТ-д ес, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд тав дахиа түрүүлсэн бол ОУХМ Э.Цэвэгмэд долоон өөр жинд медаль хүртлээ.

Харин М.Цогтгэрэл, Ц.Алтангэрэл, М.Лхагвагэрэл нар УАШТ-д анх удаа түрүүлж, улсын аварга болов.

УАШТ-ий сүүлчийн өдрийн дүн:

Эмэгтэйчүүдийн 57 кг: 1.С.Цэрэнчимэд /“Алдар”/ 2.П.Номин-Эрдэнэ /“Алдар”/ 3.Ө.Пүрэвсүрэн /“Хүч”/

72 кг: 1.Э.Цэвэгмэд /“Алдар”/ 2.Д.Цогзолмаа /“Аврагч”/ 3.Ц.Хулан /“Хасу мегастарс”/

76 кг: 1.О.Бурмаа /“Женко”/ 2.Б.Одончимэг /“Алдар”/ 3.Г.Наранчимэг /“Хилчин”/, Б.Ариунжаргал /“Алдар”/

Эрэгтэйчүүдийн 92 кг: 1.М.Цогтгэрэл /“Хангарьд”/ 2.Д.Доржсүрэн /“Аврагч”/ 3.Б.Нямбаяр /“Приус”/, Б.Бат-Эрдэнэ /“Төгс”/

97 кг: 1.Ц.Алтангэрэл /“Хилчин”/ 2.Б.Өлзийсайхан /“Хасу мегастарс”/ 3.Т.Мөнгөншагай /”Цастын барс”/, 3.Б.Бадамдорж /”Харганат цамхаг”/

125 кг: 1.М.Лхагвагэрэл /“Хилчин”/ 2.Д.Хүдэрбулга /“Сүлд”/ 3.П.Өсөхбаатар /“Хилчин”/, 3.Н.Золбоо /“Хүч”/.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button