УАШТ-ий 24 түрүү, 48 медальтнууд

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улын аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн билээ. Эмэгтэйчүүдийн хүнд жинд Монгол Улсын нэрийг олон жил өндөрт өргөж яваа “Хернинг-2009” ДАШТ-ий нэг мөнгө, “Будапешт-2013”, “Ташкент-2014”-ын хүрэл, Азийн наадмын мөнгө, хүрэл, Азийн АШТ-ий долоон медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа (Женко), “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аваргын зургаан медальт Б.Одончимэг (Алдар), “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн дэд аварга Г.Наранчимэг (Хилчин) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоосон. Дээрх гурван бүсгүй нийтдээ 24 түрүү, нийт 48 медаль хүртээд байна.
1. Гавьяат тамирчин О.Бурмаа - УАШТ-ээс 9 алт, 3 мөнгө, 4 хүрэл, нийт 16 медаль
2. ОУХМ Б.Одончимэг УАШТ-ээс 11 алт, 4 мөнгө, 4 хүрэл, нийт 19 медаль
3. ОУХМ Г.Наранчимэг УАШТ-ээс 4 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 13 медаль хүртжээ.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.