AFP: Японы Эзэн хааны авторитар бүс нутагт ардчилсан харилцааг бэхжүүлэх уулзалт

Японы эзэн хаан Нарүхито өнгөрсөн мягмар гарагт /2025.07.06/ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Орос, Хятадын нөлөө давамгайлсан бүс нутагт ардчилсан хоёр орны харилцааг ойртуулж буй нэгэн алхмыг хийлээ.
Нарүхито эзэн хаан долоо хоног үргэлжлэх айлчлалынхаа хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзсан байна. Япон улс 3.5 сая хүн амтай, өргөн уудам нутагтай Монгол Улстай худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа бөгөөд Монголын нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын ихэнх нь Хятад руу экспортлогддог.
“Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад Япон Улсын Засгийн газар болон ард түмнээс тууштай, чин сэтгэлийн туслалцаа үзүүлж ирсэнд Монголын төр, засаг, ард түмэн гүнээ талархаж байна" хэмээн хэлсэн юм.
Нарүхито эзэн хаан 2007 онд угсаа залгамжлах ханхүү байх үедээ Монголд хийсэн айлчлалаа дурсан санаж, энэ удаад дахин тус улсын байгаль, түүх, соёл, зан заншил, ард түмэнтэй нь ойр харилцан, биечлэн мэдрэх боломж олдож буйд баяртай байгаагаа мөн айлчлалын үеэр илэрхийлсэн байна.
Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар япон цэргүүдийн дурсгалыг хүндэтгэн дурсгалын цогцолборт цэцэг өргөсөн бөгөөд түүний энэ удаагийн айлчлал нь Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойтой мөн давхцаж буйгаараа онцлог юм. Дайны анхны тулалдаануудын нэг нь 1939 оны зун Монголын хил орчмын нутагт болсон бөгөөд довтлон орж ирсэн Японы цэргүүд Зөвлөлтийн армитай тулгарсан. Энэ тулалдаанд Япончууд хүнд ялагдал хүлээж, Япон, Зөвлөлтийн хооронд харилцан үл довтлох гэрээ байгуулсан ч уг гэрээг Зөвлөлтийн тал цуцалж, Монгол болон Хятадын хойд нутаг руу их хэмжээний цэрэг оруулж байсан түүхтэй.
Сүүлийн жилүүдэд эзэн хаан Нарүхито Дэлхийн II дайны хамгийн ширүүн тулаан, бөмбөгдөлт болсон газруудаар аялсан бөгөөд үүнд Иво Жима, Окинава болон Хирошима багтсан байна.
Эзэн хаан Нарүхито энэ бүхнийг өөөрийн өвөө эзэн хаан Хирохитогийн нэрийн өмнөөс өрнөсөн дайны эмгэнэлт түүхийг дурсаж, уучлал эрэх болон гүнээ хүндэтгэл үзүүлэх оролдлогынх нь нэг хэсэг хэмээн тайлбарласан. Дайны дараа Японы олзлогдсон цэргүүдийн дийлэнх нь Сибирьт хүргэгдсэн ч, 12,000–14,000 орчим нь Монголд ирсэн. Дайн дуусах үед Монгол Улс Оросын талд орж, Японтой тэмцэв. Дайны дараах олон арван жилийн турш Монгол Улс бараг л Зөвлөлтийн зэвсэгт бааз шиг байсан.
1989 онд коммунист засаглалаас салснаасаа хойш Монгол Улс тогтвортой ардчиллыг цогцлоон байгуулж, Бээжин, Москвагаас ирэх эдийн засаг, улс төрийн дарамтыг сөрөн тэнцвэржүүлэхийн тулд АНУ болон Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн холбоотнуудтайгаа харилцаагаа улам бэхжүүлсээр байгаа билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэрвээ монгол улс орос, хятад хэмээх хоёр хөршөөсөө өөр хөршүүдтэй байсаэ бол бид дайнл бэлтгээд дайны хөлд нэрвэгдээд үйлээ үзэж байгаа. Ард түмний азаар хоёрхон агуу хөршийн дунл амьдардаг бол бид ийм сайхан тайван амг�##�ан амтдарч байна. Энэ хоср агуу гүрэн дээгүүр давж хэнч бидэн рүү дайтаж чадахгүй. Иймд бид зэвсэгт хүчнийг өрнөтгөж хөрөнгө зарах ямарч шаарллагагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд маш олон төрлийн цэрэг бий болгоод маш олон контор штаб бариад, маш олон генер�##�, хурандаатай болоод маш их хөрөнгө зарж байнаа. Үүнийгээ болих хэрэгтэй. Цомхотгох хэрэгтэй. 1980-аад оны хүйтэн дайны үед яам, жанжин штаб хоёр нь одоогийн яамны хоёр давхар байшинд багтаж байсан шүү. Мөн цэргийн архивын газар нь хүртэл энэ яамны байшинл хамт байсан шүү. Иймээс өнөөдөр манай зэвсэнт хүчин хэтэрхий нүсэр болсон. Иймд цомхотгох хэрэгтэй.
Ингэж түүхийг гуйвуулж бичихээ болимоор юм. Тэнэг чиний бичсэнээр Япончууд Монгол улс руу довтлоогүй болж байна уу. Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайтсан өвөг дээдсийн үр сад нар амьд байгаа шүү
Эхний хүн үөв бичсэн байнаа. 1939 онд хятад улс өөрийгөө хамга�##�ах чадвар мөхөс байсан учраас японы гамин цэрэг хятадын хойд хэсгийг эзлээд тэгээд монголын хил рүү өнгөлзсөн шүү дээ. Тэгээд оросуудад бут цохигдсон. Манайх зөвхөн оросын жийрэг л болсон шүү дээ. Харин одоо бол энэ хүчирхэг хоёр хөрш дээгүүр хэн ч давж манайх руу дайтаж чадахгүй гэдгийг л бичсэн бололтой.
Юугаа б�##�айраад бгаа хөлсний сайт вэ бичсэн юм нь хог2