НИЙГЭМНийгэм мэдээ
Оюутан цэргүүд 2000 гаруй шуудай хог цэвэрлэжээ

Сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас уулын усаар дагтаршиж урссан хог хаягдал голын сайр, жалга дагуу ихээр хуримтлагдаж, эрүүл ахуйн эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд буй.
Харин энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ҮБХИС-ийн “Шар хад” сургалтын төвд алба хааж буй оюутан цэргүүд нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдлыг хангах олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон байна.
Тэд Цагаан даваанаас эх авсан үерийн урсгалын дагуух 5 км орчим газраас нийт 2000 гаруй шуудай хог хаягдлыг түүж, ангилан цэвэрлэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.