Мадагаскарын ерөнхийлөгч жагсаж буй залуустай хэлэлцэхээ амлалаа

Мадагаскар улсад есдүгээр сарын сүүлээс хойш залуус ундны ус болон цахилгаан эрчим хүчний хомсдолыг эсэргүүцэн жагсаал хийж эхэлсэн. Одоо залуусын шаардлага өөрчлөгдөж Ерөнхийлөгч Эндри Ражоелинаг огцрохыг эсэргүүцэх болсон юм. Тэд шаардлагыг нь 48 цагийн дотор биелүүлэхгүй бол улс даяар ажил хаяна гэж анхааруулсан байна. Үүний дараа Ражоелина залуустай хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгджээ.
Жагсагчид шаардлагаа тодорхой гаргаж ирээгүй. Гэхдээ өмнө нь тэд Ражоелинаг огцрон, улсаасаа уучлал гуйж, сенатын танхим болон сонгуулийн хороог тараахыг шаардсан байдаг.
Непал, Кени, Филиппин гэх мэт орнуудад Z үеийнхний явуулсан жагсаалаас сэдэвлэн мадагаскарчууд жагссан юм. Үүний улмаас өнгөрсөн долоо хоногт Ражоелина засгийн газраа татан буулгасан. Даваа гарагт /2025.10.06/ армийн генерал Руфин Фортунат Зафисамбог шинэ ерөнхий сайдаар томилсон байна. Гэвч засгийн газраа өөрчилсөн нь жагсагчдын дургүйцлийг намдааж чадаагүй юм.
Ражоелина өнөөдөр /2025.10.08/ залуустай хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Тэрхүү уулзалтад оюун санааны удирдагчид, оюутнууд, залуучуудын төлөөлөл болон бусад хүмүүс оролцоно гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.