Гадаад мэдээДЭЛХИЙ
Мадагаскарт болж буй эсэргүүцлийн жагсаалд цэргүүд нэмэгдсээр байна

Мадагаскар улсад есдүгээр сарын сүүлээс хойш залуус эсэргүүцлийн жагсаал хийж байгаа. Бямба гарагаас /2025.10.11/ эхлэн тус жагсаалд цэргүүд оролцох болсон. Цэргүүд эсэргүүцлийн жагсаалд нэмэгдсээр байгаа тул Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Ражоелина төрийн эргэлт болох гэж буйг анхааруулсан байна.
2009 онд Ражоелина төрийн эргэлт хийхэд тусалсан CAPSAT элит цэргүүдийн бүлэг бямба гарагт мэдэгдэл хийхдээ дээрээс өгсөн тушаалыг сонсолгүй жагсаалд оролцохыг бусад цэргүүддээ уриалсан юм. Эсэргүүцлийн жагсаал 2023 онд дахин сонгогдсоноос хойш Ражоелинагийн засаглалд тулгарсан хамгийн ноцтой сорилт боллоо.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.