Т.Амарзаяа, Х.Угтахбаяр нар Бүх Хятадын аваргаас мөнгөн медаль хүртэв

БНХАУ-д болсон пауэрлифтингийн Бүх Хятадын аварга буюу “Beast limit powerlifting” тэмцээнд Монголоос фитнессийн төхөөрөмж үйлдвэрлэгч “PW Fitness” компанийн нэр дээр хоёр тамирчин өрсөлдөн, хоёулаа мөнгөн медаль хүртэв.

Зургаа дахь удаагаа болсон тэмцээнийг -85, +85, +105 гэсэн гурван жингийн ангиллаар зохион байгуулсан юм.

“Beast limit powerlifting”-ийн +85 кг-д 35 тамирчин өрсөлдсөнөөс ХХЕГ хилийн 0208-р тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Амарзаяа нийлбэрээр 790 кг өргөсөн амжилтаар Бүх хятадын дэд аварга болов.

Мөн +105 кг-ийн жинд хүч сорьсон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Даншиг” группын тамирчин Х.Угтахбаяр нийлбэрээр 937,5 кг өргөж, мөнгөн медаль хүртэхдээ Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ.

Тэрбээр өмнө нь эл амжилтыг 922.5 кг-аар эзэмшиж байсан юм. Мөн Х.Угтахбаяр хөлийн боолттой “RAW” пауэрлифтинг төрөлд штангтай 402 кг суугаад өргөсөн Монголын анхны тамирчин боло








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад улсын аваргын тэмцээнд үзэгчидгүй жижигхэн фитнесс клубт болох уу кккк допинг зөвшөөрдөг дэлхийн холбооны тэмцээн шүү тэгээд ккккк