Сурвалжилга: “Шуудайнд талхны үйрмэг, памперс, уранхай мишок хийж үлдээгээд, 82-той аавыгаа гадаа хаясан байсан”

Цас орохоор, өвөл болохоор хэн даардаг вэ. Мэдээж хүн бүр, амьтан бүхэн. Харин байнга, өдөр бүр хэн даардаг вэ гээд бодоод үзвэл өөрөөр хариулж болно. Тухайлбал, гадаа ил зах дээр худалдаа эрхэлдэг хүмүүс. Өглөө бүр цас цэвэрлэж, замын мөс тогшиж зогсдог хүмүүс. Тэднийг дулаацуулахын тулд халуун хоол, цай, аарц зардаг тэрэгтэй хүмүүс. Орон гэргүй хүмүүс…
Энэ дүр зургийг "Хархорин"-ы гадаах ил захын амьдралаас харж болно. Бас энэ хотын хаана ч л ийм амьдрал буцалж байна. Нэг нь даарахын эрхэнд ирж, хувцас худалдаж авна. Нөгөө нь амьдрахын эрхээр гадаа хэдэн ч хэмийн хүйтэнд хоолоо залгуулахаар лангууныхаа ард дааран сууна. Харин тэндээс энэ хүмүүсийг халуун уух юм, хоолоор дулаацуулж, төлсөн мөнгөөр нь маргаашийн амьдралаа залгуулахаар тэрэг түрсэн хүн ирж яваа харагдана.
Энэ амьдрал жилийн дөрвөн улирал үргэлжилнэ. Хамгийн хэцүү нь дөнгөж эхэлж буй өвөл юм. Тиймээс "Хархорин" худалдааны төвийн гаднаас энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
Хархорингийн гадаа зах дээр 8 жил зогсож буй Н.Эрдэнэчимэг: Ажилдаа ирж, буцахдаа нийт 120 км зам туулдаг

-Гадаа -8 градусын хүйтэн гэж зааж байна. Амьсгаа мэдэгдэж байна. Энд хэдэн жил сууж байна?
-Зах дээр гарч ирээд зургаан жил болж байна. Өмнө нь тогооч хийдэг байсан. Түүнээс өмнө бол сувилагчаар ажилладаг байлаа. Зах зээл гараад нийгэм хэцүү болж, төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Ингээд олны жишгээр гадаад хүртэл явсан даа. Ирээд арай дээр цалинтай гээд хэсэг тогооч хийсэн ч хөл өвдөөд сайнгүй болсон. Тэгээд л энэ зах дээр өдрийнхөө хоолны мөнгийг олохын тулд сууж эхэлсэн. Гадаа тийм ч амар бишээ. Зун энэ доор маш халуун, өвөлдөө хүйтэн. Ойрхон газар руу орж дулаацна. Өвөл энүүгээр хоол унд зарах ч хүн явахгүй.
-Өглөө хэдэн цагт ирэх үү?
-Зуны дулаан цагт өглөө зургаа өнгөрөөгөөд ирэхгүй бол болохгүй. Халуун учраас ирээд энэ их барааг гаргана гэдэг хэцүү. Харин өвөл үүр хэзээ цайна, тэр үед л ирдэг. Өнөөдөр өглөө би найм өнгөрөөгөөд ирсэн. Орой харанхуйтай уралдаж бараагаа хураагаад явна. Гадаа ил зах учраас тог, гэрэл байхгүй. Харанхуй боллоо, ажил дууслаа гэсэн үг.
-Танай гэр эндээс хэр хол вэ?
-Манай гэр шинэ 22, жаран нэгийн гарам. Эндээс 60-аад километр зайтай. Таван шар ороод, таван шараасаа баруун турууны автобусанд суугаад явдаг. Хурдан явлаа гэхэд цаг гаран, удлаа гэхэд хоёр цаг гаран явж гэртээ харьдаг. Бас болоогүй ээ, комиссын хувцас зардаг учраас индүүдэх бараануудаа аваад явна. Гэртээ очиж индүүдэж янзлаад өглөө нь аваад л наашилна.
-Ажилдаа ирж, очихын тулд өдөрт 120 км явдаг байх нь. Өглөө хэд гэж босдог вэ?
-Өглөө таван цаг гэж босоод долоон цаг өнгөрөөгөөд наашаа гарна. Автобус хүлээхгүй бол найман цаг өнгөрөөгөөд ирчихдэг.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Амьдралын төлөө ингээд зүтгэж л байна.
-Хүмүүс 5,000 төгрөгийн барааг доошоо буух уу гэж асуудаг болсон-

-Наймаа хэр байна, хүмүүсийн худалдан авах чадвар?
-Том дэлгүүрүүд баригдахаар бид нар шахагдах л юм. Гэхдээ тэр дэлгүүрүүдээр үйлчлүүлэх бололцоогүй маш олон хүн бий. Тийм учраас бид энд байгаа шүү дээ. Хүмүүсийн худалдан авах чадвар асар муу болсон. 5,000 төгрөгийн барааг доошоо буух уу гэж асууна шүү дээ, хүмүүс. Бидний зарж байгаа барааны хамгийн дээд үнэ 20-30 мянган төгрөг л байдаг.
-5,000 төгрөгийн хувцсыг үнэтэй байна, буух уу гэж байна гэхээр бас л хэцүү юм аа?
-Тийм, хэцүү хэцүү. Заримдаа 5,000-д хоёр гэж юмаа зарж байна. Мянган төгрөгийн бараа байлаа гэхэд 500 төгрөгөөр өгчих гэж хүртэл гуйж авна. Ард иргэдийн амьдрал ийм л байна. Тэгээд 20,000 төгрөг гээд хэлчихээр саяны хүн шиг яваад өгөх жишээний. Энэ бол одоогийн нийгмийн бодит дүр зураг шүү.
-Энд худалдаа эрхэлж байгаа хүмүүс дунд эрэгтэй хүн бараг алга?
-Тийм ээ, эрэгтэй хүн их цөөн. Ихэнх нь өрх толгойлсон ээжүүд. Дээд тал нь 30 жил болж байгаа эмэгтэй бий. Энд зогсоод дөрвөн хүүхдээ их сургууль төгсгөсөн. Яах вэ, зарим нь эр нөхөртэй. Гэсэн ч тэд нар нь асуудалтай, амьдралд нь нэмэр тус болдоггүй. Өдрийн хоолоо ядаж зулгаачихъя гэж л энд сууцгааж байна.
-Өдөрт хэдэн төгрөг олох уу?
-Гайгүйхэн шиг бараатай байвал тав, арван цаас олно оо. Зарим өдөр нэг ч юм зарж чадахгүй буух тохиолдол байна. Орлогогүй учраас өдрийн хоолоо зээлээр авч иднэ. Энүүгээр мах, гурил, будаа бага багаар нь зардаг хүмүүс явна. Мөнгө олбол тэд нараасаа жижиглэж авна, ингэж л амьдарцгаадаг. 50,000 төгрөгийн мах авлаа гэхэд таван өдөр 10, 10 мянгаар нь өгөх жишээний.
-Нийгмийн амьдрал арай л хэтэрхий байна-

-Орон гэргүй хүмүүс олон уу?
-Тийн хүмүүс зөндөө. Зун ч их байна, өвөл ч их байна. Энд дэвссэн байгаа бүтээлгээ авахгүй үлдээгээд явчихвал нөмрөөд л энэ дээр унтчихна. Зарим нь хулгайлаад аваад явчихдаг. Ил задгай учраас энд ирж бааж, шээнэ. Өглөө ирэхэд янз бүр л болгочихсон байдаг. Очих гэр оронгүй учраас салхи шуурга, бороо цаснаас хоргодож байгаа нь тэр л дээ.
-Энд бас хамаатан садан, өндөр настай аав ээжээ авчраад орхичихдог гэж дуулсан, та ийм тохиолдолтой таарч байв уу?
-Байсан, байсан. Энэ жил л гэхэд наадмын дараа хоёр, гурав хоног айхтар бороо үргэлжилж ороход энд аавыгаа хаяад явчихсан байсан. Өмнөх өдөр нь анзаарахад хашаа түшээд суугаад байсан юм. Тэгээд энэ хөгшин настай хүн өдөржин энд суучихлаа, юу болж байгаа юм бол доо гэхээд хүмүүс архичин, архичин гэцгээгээд. Харахад тийм хүн биш санагдаад цагдаа, түргэн дуудсан л даа. Ирээд аваад явсан. Очиход нэг шуудайн дотор памперс, уранхай мишок, талхны үйрмэг хийж хажууд нь үлдээгээд, орхиод явчихсан байсан. Шөнөжин бороо ороод нөгөөдүүл нь ч бүгд норчихсон. Энгэрт нь хийсэн бичиг баримтыг харахад 82 настай хүн байна лээ. Тэгээд асрамжийн газарт өгөхөөр болсон. Ер нь энүүгээр хүний гар харсан, тусламж хүссэн, ингэчих болов уу, тэгчих болов уу гэсэн хоол унд ч байхгүй хүн маш олон явдаг.
-Өөр?
-Дуулж, хуурддаг улсууд ч байна. Зарим нь хэн ч тоохооргүй, хаанаас түүгээд ирсэн юм гэмээр зүйлүүд авчирна. Зарвал талхны мөнгө болчих болов уу гэсэн байдалтай хүмүүс бүр маш их байна. Аминдаа л өөрийнхөө хүчээр талхны мөнгөө олчих гээд. Тэднээс гадна аймар болчихсон хувцас барьж ирээд, 500, 1000 төгрөгөөр авчих гэж гуйна. Нийгмийн амьдрал арай л хэтэрхий байна аа.
-Өвлийн хүйтэнд гадаа ингээд сууж байна гэдэг хэцүү юм аа. Хүйтэн цемент дээр өвөлжин сууна гэхээр чанга санагдаж байна?
-Суухгүй гээд ч яах билээ. Бүр болохгүй бол доороо хөөс авчирч тавина. Хувцсаа их зузаалчихаар хөдөлж чадахгүй. Бие засахаас айгаад шингэн юм уухгүй, их идэхгүй. Өвөл наймаа бүр хомс болно. Өдөрт нэг куртик зарвал их юм. Нимгэн хувцас хүн авахгүй.
"Хархорин"-ы гүүр, явган хүний замын цас, хогийг сайн дураараа цэвэрлэдэг 46 настай Лхамаа: Эндэхийн хүмүүс надад өдөр бүр мөнгө цуглуулж өгдөг

-Таныг хэн гэдэг вэ, эндэхийн цасыг сайн дураараа цэвэрлэдэг юм уу?
-Намайг Лхамаа гэдэг, 46 настай. Энд гадаа зогсдог хүмүүс цас цэвэрлээд өгөөч гээд хэлдэг юм. Тэгээд л би цэвэрлэж өгдөг.
-Өөр ажил хийдэг үү?
-Хийнэ. Энэ хойно Хархорины гүүрний хог, цасыг цэвэрлэдэг. Бас энэ захиргааны гадаах цасыг цэвэрлэчихдэг. Тэндээс энэ хүртэл явдаг. Заримдаа хүрзгүй болоод, иш нь хугарчихдаг. Энэ хүрз маань бас тэгээд барьж болохгүй нь ээ.
-Та өнөөдөр хэдэн цагт гарч ирэв?
-Би өглөө 10.30 минут гээд л ирдэг дээ.
-Энд гадаа худалдаа эрхэлдэг хүмүүс мөнгө цуглуулж өгдөг-
-Орой хэд хүртэл цасаа цэвэрлэх үү?
-Орой долоон цаг болтол явна аа.
-Хог бас цэвэрлэдэг гэлээ. Хаанаас хаа хүртэл вэ?
-Энүүгээрээ л явна даа. Хашаа дагаад хогуудаа аваад, үүдээ бас цэвэрлэнэ.
-Та ер нь мөнгө олдог юм уу?
-Яах вэ, энэ худалдаа эрхэлж байгаа хүмүүс мөнгө нийлүүлж өгдөг. Мянган төгрөг хураагаад надад өгдөг юм.
-Та ганцаараа амьдардаг уу?
-Тийм ээ, би ганцаараа амьдардаг. Хоёр хүүхэдтэй л дээ.
-Хүүхдүүд нь хаана байдаг вэ?
-Хоёр хүүхдийг маань ах, эгч нар авчихдаг юм аа.
-Ийм ажил хийгээд ядарч байна уу?
-Яах вэ дээ, ядардаг л юм. Оройтож харьбал маргааш нь аажуу ирдэг. Өдөр нэг, хоёр цагийн алдад ч юм уу. Ирээд хогоо цэвэрлэчхээд явчихдаг. Одоо энэ гүүр рүү гарч цэвэрлэгээ хийнэ. Гүүрний цасаа буулгана.
Захын худалдаа эрхлэгчдэд аарц зардаг эмэгтэй: Алсуураа ард түмний амьдрал нурчихлаа

-Амьдрал ямар байна, эгчээ?
-Амьдрал хүнд байгаа нь тодорхой. Бид нар тэтгэвэр гэж жаахан юм авдаг. Тэр мөнгөөрөө эмээ авч бараг дийлэхгүй байна. Зүрх, толгой, даралтны эм л гэхэд 200 мянга хүрч байна. Би ч яах вэ ингээд явж л байна. Ер нь алсуураа ард түмний амьдрал нурчихлаа. Санаа зовж байгаа хүн байдаг ч юм уу. Тэтгэврээ нэмүүлье гээд ахмадууд жагсаад л байна. Тэр найман хувиар нэмлээ гээд юу өөрчлөгдөх билээ. Далим болоод юмны үнэ бүр л өсдөг шүү дээ.
Яг үнэнийг хэлэхэд энэ залуучуудад их санаа зовж байна. Эд нар бүр хог дээр гарч байна. Таван төгрөг олно. Тэр мөнгөөрөө "гомбоо" аваад уучихна. Ингэсээр ингэсээр нурлаа шүү дээ.
-Та зах дундуур явж аарц зардаг гэлээ. Өдөрт гайгүй мөнгө олж чадаж байна уу?
-Зүгээр байснаас дээр л дээ. Аарц л гэхэд нэг кг нь 10,000 төгрөг болчихсон. Буцалгахад түлээ их орно. Гэхдээ яах вэ, нэмэртэй л байдаг юм. Бидний ард, энэ хүмүүсийн ард амьдрал бий. Хүүхэд, хүүхдүүдийн хүүхдүүд гээд. Ширхэг памперс, уут каашны мөнгө олчих гээд л ингэж ядарч яваа шүү дээ. Жаргалтай, завтайдаа биш. Цаана чинь гэрийн амьдрал гэж их асуудал байна.
-Ганцаараа бол болоод л байхаар?
-Тийм, ганцаараа, өвгөнтэйгөө хоёулаа бол болоод л байхаар. Гэхээр залуучуудад ч ажил олдохгүй юм. Хүний амьдрал ганц надаар дуусах биш, үр хүүхэд байна. Хүүтэйгээ хамт байрны зээлд орчихсон. Тэтгэврээсээ төлдөг.
-Тэтгэвэр авдаггүй гэсэн үг үү, бүгдийг нь байрны зээлд өгөх юм уу?
-Юу гэж авдаг юм, байхгүй. Би байтугай манай дүү насаараа тэтгэвэр аваагүй, цаана чинь зогсдог. Тэтгэврээрээ оюутнаа сургасан, төгсгөсөн. Зүтгээд, зүтгээд давсан ч араас нь орон гэртэй болгох гээд, амьдралыг нь босголцох гэсээр одоо хүртэл гар дээрээ нэг ч төгрөгийн тэтгэвэр авч үзээгүй гээд л бод. Одоо комисс дээр зогсож байна.
-Тэтгэврээ буухаар өгье гэж хэлээд 500 гр элсэн чихэр бичүүлж, аваад л гардаг-
-Энд зогсдог хүмүүс өвөл их хэцүү юм аа?
-Өвөл өдөр бүр хувцас зарагдана гэж байхгүй шүү дээ. Амьдрах гээд чичрээд л зогсож байгаа хүмүүс. Монголд дундаж давхарга байхаа больсон гэдэг үнэн. Дээд тал нь хагартлаа баяжаад, доодчуул нь улам дордоод л. Үнэхээр хэцүү байна. Хөөрхий хоёр лууван аваад л, хоног сар өнгөрөөгөөд л. Цаана нь ямар амьдрал, хэдэн хүүхэд байгааг мэдэхгүй шүү дээ. Эхнэр, нөхрөөсөө салсан ч юм уу. Амьдрал нурсан улсууд зөндөө байгаа, аймар л...
-Танайх гэр хороололд амьдардаг уу?
-Тийм ээ. Хамгийн их зовлон ярих, мэдэх хүмүүс бол дэлгүүрийн худалдагч нар. Өрийн дэвтрүүдээ тэвхийтэл, тэвхийтэл давхарлаад өрчихсөн байгаа. Өрийн дэвтэр зузаарчихсан. Олон жил тэндээ амьдарч байгаа юм болохоор гуйгаад л орно. Эмээ нь тэтгэврээ буухаар өгье, 500 гр элсэн чихэр бичүүлээд авъя гэхээр харамлаад байхгүй ээ. Ийм хүн олон, бараг бүгд. Цаана нь хүүхэд уйлж байгаа юу, дуулж байгаа юу мэдэхгүй. Тэтгэвэр авч үзээгүй хүн байна гэхээр сонин байгаа биз дээ. Тэтгэвэрт орсноосоо хойш найман жил нэг ч удаа тэтгэврээ гар дээрээ аваагүй гээд бод доо. Хүн бараг үнэмшихгүй байх.
-Тэргээ түрээд дандаа явган алхдаг. Манайх эндээс 3 километр-

-Та ингэж яваад, хэзээ гэртээ харих вэ?
-Би элдэв янзын юм зарахгүй ээ. Ганцхан аарцаа буцалгаад л ирнэ. Хөл муутай болохоор 4, 5 халуун сав аарц буцалгаад, тэргэн дээрээ түрээд ирдэг дээ. Хамаагүй орой хүртэл явж бас болохгүй ээ. Ядраад маргааш нь гарч ирэхээ больчихно. Энийгээ чирээд л гэр хороолол дундуур явна даа. Ийм тэрэгтэй хүнийг чинь хэн ч авахгүй шүү дээ. Тэгээд л алхана. Заримдаа хагална. Залуучууд чинь их дээрэлхэнэ ээ. Машинаараа хурдалж ирчхээд халуун сав хагараагүй байхад л миний юмыг хагачихлаа гээд загнана. Их дээрэлхүү зантай. Энэ муу амьтан гэж боддог юм уу мэдэхгүй. Зарим нь ч сайхан ачаад явъя, хүргээд өгье л гэдэг. Зарим нь гайхуулдаг юм байлгүй, “унгалдаад” л давхичихна шүү дээ.
Надтай өглөө бүр таардаг нэг хүү бий. Намайг хүлээсэн юм шиг байнга таардаг. Тэр маань би дээшээ гаргаад өгъе гээд дандаа тусалдаг. Гэр хороололд чинь машин, автобус явахгүй газар олон бий. Алхаад явахаас өөр аргагүй. Би бол дандаа явган алхдаг. Манайх эндээс 3 километр. Өвөл тэргээ сайн жолоодохгүй бол тэр өгсүүр өөд эргэж унана /инээв/.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yamar hetsuu amidral ve, hun bur uuriin huchindee l temcej bn
ene egech narin tuhai unshaad nulims garlaa unen amidral iim l bn
90-ээд оноос хойш төр засгийн эрхэнд дандаа хулгайч, авлигчин эрлийз хурлийзууд шург�##�ан орж, олон жил улс орныг хорлон сүйтгэж, б�##�лаж дуусгаж байгаагийн зөвхөн нэгхэн өдөр бүр таар�##�ддаг жишээ нь энэ! Одоо бүр хулгайчууд нүүрсчдийн бүлэглэл гэх нэрийн дор тоолж баршгүй, хэдэн их наядаар нь шааж хулгайлдаг болоод удаж байна ш дээ! Ийм хулгайч авлигчин нарыг олон жил сонгуулиар сонгоод байгаа ард иргэд өөрсдөө ч буруутай юм даа! Одоо яая гэхэв дээ?
ene setguulch sain bichsen bn, bur nudeer harj bgaa met sanagdlaa
tur ene humuusiin amidraliig demjih heregtei
УИХ ын гишүүд өөрсдийгөө тордоод, бөөцийлөөд нэгийгээ х�##�ж, огцруулж өдрийг өнгөрөөж, цүдийтлээ идэж уухын хаа оронд жинхэнэ бодит амьдр�##� руу харв�##� өөрсдөөсөө ичих болов уу? Монголын ард түмний зовлонг түшиж худлаа амл�##�т өгөн дээшээ мацдагаа зогсоовол таарна. Та нар үйлийн үр, лайгаа нимгэлэхийн тулд ард түмний тарчиг амьдр�##�ыг үгүй хийж, ажилтай, хоол з�##�гуулах ажил олж өгч бай.Томчужд, баячуудын хүүхдэд өгдөг мөнгийг х�##�ж, энэ ядарсан хүмүүсийн хүүхэд, гэр бүлд нь нэмж өгөх хэрэгтэй. Баячуудын хүүхдүүд тэр 100к төгрөгийг тоохгүй, �######�өө арчиж хаядаг гэсэн сураг сонслоо.
Ард түмэн хүртэх нүүрсний орлогыг хэдэн дарга, гэр бүл хамаж аваад байхаар аргагүй шүү дээ..
Нүүрсчдийн гэр бүлийнхэн өдөрт багадаа нэг хүн нь ₮500 мянгыг тоох ч үгүй үрж байгаа шүү..
harhorin orchimd ajil hiideg humuus uneheer tevcheertei bn
ene egech narin amidral uneheer hund baina
yamar hetsuu amidral ve, huiten havar namar yamar hetsuu bol doo
ard tumnii amidral nurj bgaa ni uneen haragdaj bna
ene bol mongoliin uneniig haruulsan bichleg bn
ene bichleg uneheer setgel hundluullee
ene setguulch sain ajil hiisen bna, harin tur harahgui bn
ажил хийлгүй яахав дээ гэхдээ үнэлгээ арарй л доогуур байна даа
Мэдээж шүү дээ ийм амьдр�##� үнэхээр өрөвдмөөр байна daanch turiin haraa ene humuust hurehgui l bn
ene uyd bas l hudaldagchid, achaa teechid bugd daarch bgaa bh daa
hunii amidral dandaa iim hund bdaggui dee neg odor deeshleh bh gej itgie
saihan setgeltei Lhamaa gej hun bna, iim humuus olon boloosoi
bi ch bas iim humuust tuslamj uzuuleh yumsan gej boddog shuu
Humuus uneheer hetsuu amidrald bn, tur yaagaad ingej haraad suudgiin be
zaluuchuud ajilgui, ahmaduud tetgeverguigeer hetsuuj bn
hamgiin hecuu ni hovdog bish huiten, ajilgui bdal yum daa
ene emegteichuudiin temtsel uneheer ih hulemjtei bn
uursduu hicheehgui bol tur haraad uguhgui ee unen shu
Humuus uneheer hetsuu amidrald bn, tur yaagaad ingej haraad suudgiin be
mash saihan niitlel baina, bodoh yum ih bna
harhorin zahiin humuusiig demjeerei, tednii tuluu neg ug heleerei
bi ch bas hudaldagch narin hajuud hool zarj bsan, mednee yaj amidardagig
ene niitlel huiten tsasand daarch bgaa hunii duu shig sanagdlaa
hunii tevcheer gej yu gedgiig ene humuus haruulj bna
Монголыг минь хэн ийм болгож байна. Ийм цөөхүүл байж бусдыгаа ингэж зовоож болдог юмуу? Эд нарыг зарим эрх мэдэлтнүүд арчаагүйч гэж ми�##�ж магадгүй. Тийм биш. Монголын төр ийм зүйл дээрл ажиллах ёстой. Эдгээр хүмүүс бол Монголын минь үнэт баялаг билээ.
Эд нар 3,000,000 төг ц�##�интай ТҮК-н ажилчид биш амьдарлын төлөө 5, 10К төг төлөө ажил хийдэг хүмүүс.
..энэ Хархорин зах худ�##�дааны гаднах байд�##� их хэцүү..их хэцүүхэн хүмүүс л наймаа хийж амьдардаг.
Ард түмний амьдр�##� улам дордож орсон нь харагдаад байдаг.Хархорин захын хажуугаар гарахдаа бүрд тэнд юм зараад зогсож байгаа эмэгтэй хүмүүсийг өрөвддөг.Арай ч ийм байгаагүй шүү