Гадаад мэдээДЭЛХИЙ

Төрийн эргэлт болсон Мадагаскар улсын залуус тогтолцооны шинэчлэл хүсэж байна

Өнгөрсөн долоо хоногт Мадагаскар улсад төрийн эргэлт болж, зэвсэгт хүчин нь гадаад руу зугтсан Ерөнхийлөгч Андри Ражоелинаг татан буулгасан. Түүний татан буулгаснаас хэдэн өдрийн дараа буюу баасан гарагт /2025.10.17/ хурандаа Майкл Рандрианира Мадагаскарын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авч, тангараг өргөсөн юм.

“Gen Z Collective” нэртэй залуусын хөдөлгөөнийг ахалдаг Оливиа Рафетисон Рандрианира төрийн эрхийг атгасны дараа “Зэвсэгт хүчин иргэдийг хамгаалж байснаа одоо төрийн эрхийг атгалаа. Би үүнийг эсэргүүцэж байна гэж хэлэхгүй, гэхдээ бага зэрэг зөрчилдөж байна” гэжээ. Төрийн эргэлт хийсэн шөнө Рандрианирина Рафетисон болон Z үеийн бусад нэр бүхий төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.

 Уулзалтын дараа Рафетисон “Та бүгдийн дуу хоолойг сонсож байна гэж тэр хэлсэн. Тэд хэлсэн зүйлээ биелүүлнэ гэж найдаж байна. Учир нь энэ бол тэмцлийн төгсгөл биш. Бид нэг ерөнхийлөгчийг нөгөөгөөр солих бус тогтолцооны шинэчлэлийн төлөө тэмцэж байгаа” гэжээ.

Дунджаар 19 настай Мадагаскарын залуу хүн амд олон асуудал тулгараад байгаа. Тэдгээр асуудлын ихэнх нь төрийн эрхийг барьж буй ахимаг насныхны буруу менежменттэй холбоотой. 2009 онд төрийн эргэлт хийж гарч ирэхдээ Ражоелина 34 настай байсан юм. Тухайн үед тэр дэлхийн хамгийн залуу ерөнхийлөгч байсан ч тэр хөгжил цэцэглэлтийг бий болгож чадалгүй байсаар 51 насандаа түлхэгдэн буув.

1960 онд Францаас тусгаар тогтнолоо зарласнаас хойш 2020 он хүртэл Мадагаскарын нэг хүнд ногдох ДНБ бараг хоёр дахин буурсан. Тус хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал дордсон цөөн хэдэн орны нэг нь Мадагаскар юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button