УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ

Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл өчигдөр хуралджээ. 

Улмаар Эрүүл мэндийн салбарынхны цалинг татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон байна. Энэ нь цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хүртэлх хугацаанд авч болох арга хэмжээ гэж үзжээ. Гал унтраах төдий шийдвэр мэт боловч цалинг 3.5 сая төгрөгт хүргэх чадалтай болж эдийн засаг тэлтэл авч болох арга хэмжээ юм гэсэн саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд дэмжсэн аж.

  • Үндсэн цалинг 10% нэмэхэд 127.5 тэрбум
  • Үндсэн цалинг 15% нэмэхэд 201.3 тэрбум
  • Үндсэн цалинг 20% нэмэхэд 235.2 тэрбум
  • Үндсэн цалинг 30% нэмэхэд 343 тэрбум
  • Үндсэн цалинг дунджаар 3.500.000 төгрөг болгоход 1.3 их наяд төгрөг шаардлагатай болох тооцоолол байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын цалин хөлсөд дараах өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:

  • 2022 оны 107 болон 488 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 8%-13%-иар 2 удаа;
  • 2023 оны 241 дүгээр тогтоолоор 27%-45%-иар 1 удаа,
  • 2024 оны 128 болон 238 дугаар тогтоолоор 6%-20%-иар 2 удаа тус тус нэмэгдүүлсэн байна.

2019 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар ТҮЭМ /төрийн үйлчилгээний эрүүл мэнд/ зэрэглэл дунджаар 1.7-2.0 дахин, ТҮ /төрийн үйлчилгээ/ зэрэглэл дунджаар 1.8-1.9 дахин өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button