УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.11.12/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Довдонгийн Даваанямыг томиллоо.
Д.Давааням нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад мөрдөгч, Гадаадын иргэн харьяатын газар, ХЗДХЯ, УБЕГ-т тус тус удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албанд 25 жил ажилласан байна. Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд "Бүртгэлийг бүрэн цахимжуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох, бүртгэлтэй холбоотой мэдээллийн сангийн аюулгүй, найдвартай байдлыг сайжруулах үүрэг даалгавар өгсөн" хэмээн мэдээлэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Цагдаа угшилтай хачин гаруудыг энд тэнд татдагаа болиочээ