Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Москваг зорино
МАН-ын Их хурал дуусаж, даргаа сонгоод нэг тийш боллоо. Өнөөдөр /2025.11.17/ Ерөнхий сайд Г.Занданшатар Москва руу мордоно.
Тэрбээр, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох юм байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус хурал энэ жил Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо энэ сарын 17-18-ны хооронд болно.
Манай улс ШХАБ-т ажиглагч улсын статустай. ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцдэг. Үүнд:
- Гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцэх.
- Хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, санхүүгийн хамтын ажиллагаа, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд-ийг авч хэлэлцэх.
- ШХАБ-ын төсөв болон хөтөлбөрүүдийг батлах.
- Төрийн тэргүүн нарын түвшний шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гэх мэт асуудлыг хэлэлцэх юм байна.
Өнгөрөгч 2024 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байхдаа Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцсон билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлчийн томилолт
Ардын нам 28онд будаа болохоо хийчихлээ!, бүрмөсөн шулуудав
Tendee harlchih viidee
Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг дээ. Зандан нөхөр Москвагаас ирээд л ажлаа өгөх хүн тийш явж чаддаг байна аа. Ямар их дурны хонгио вэ. Учр�##�ыг ч юмуу Шадар сайдаа л явуулчихаж болно доо. Донтой гар юмаа. Даргын дон гэж . ... Нэг төрлийн ӨВЧИН шүү ӨВГӨН ШАТАР минь...
Зайл, Путлертэйгээ хамт капутт!!!