УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томуугийн дэгдэлт буурахгүй бол ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар ЭМЯ, БШУЯ-ныхантай уулзлаа.

Улсын хэмжээнд хийсэн эрсдлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргажээ.

Харин БШУЯ уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв. 12 дугаар сарын 01-нээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусч, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэсэн П.Наранбаяр сайдын асуултад ЭМЯ баталгаа өгч чадахгүй байна. Талуудын мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана.

Хэрвээ буурахгүй улам нэмэгдвэл ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.

Хэрвээ цахимд шилжүүлсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарахыг сануулав. Мөн ханиад хүрсний улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа хүүхдүүдэд цахимаар хичээлээ хийх боломжоор хангахыг даалгалаа.

Хүүхдүүд гэрээсээ хичээлээ үзэхэд интернетийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч ажиллахыг ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг чиглэл болгов.

Г.Занданшатар: Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруул. Зөвлөгөө өгөх, цахимаар цаг авах нээлттэй утас ажиллуулах хэрэгтэй. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-ныханд онцгойлон санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өшөө олон хүүхдийг өвлүүлж байж арга хэмжээ авах юм байна тийм үү новшийн занданшатараа

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ

ОЭ,АБ нар болон түүний тролтуд ч хөөрхий муу Занданшатарыг харлуулах гэж яадчих юм аа.ккк Ханиад томуу тодорхой үед дэгдэж оргил үедээ хүрээд бас намдаж байдаг тул жаахан харзнаад намдах шинж илрэхгүй бол цахимаар хичээллүүлье гэлээ. Юу нбуруу гэж

Холбоотой мэдээ

Back to top button