УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүхээр эцэслэгдтэл Б.Эрдэнэсүхийг эгүүлэн татах хууль байхгүй

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнсүхийн хүчирхийллийн талаарх ноцтой мэдээллүүдийг хохирогч О.Нарангарав нийтэд ил мэдээллээд байна. Түүнийг ёс бус бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, хадам ээждээ ч гар хүрсэн асуудлууд дэлгэгдсээр байна. Харин Б.Эрдэнэсүх “улс төр хийлээ” хэмээх хариултыг хэлж яваа.

-

Хууль хяналтын байгууллага эл хэрэг дээр хэрхэн ажиллаж байна вэ, түүнийг шалгаж байгаа юу?

Ямартай ч гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 2025.10.16-нд цагдан хорьсон. Улмаар 17-ны өдөр 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гарсан. Арваннэгдүгээр сарын 17-нд суллагдах байсан ч гомдол гаргаж, Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авснаар түүнийг 2025.10.30-нд сулласан. Тус шийдвэрийг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан байдаг. Ихгэхдээ Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан төдий .


НИТХ-ын ээлжит болон ээлжит Нэн түрүүнд НИТХ-аас нэн яаралтай эгүүлэн татах асуудлыг өдгөө нийгмээрээ хөндөж байна. Иймд, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй төлөөлөгчийг эгүүлэн татах хууль, эрхзүй ямар байдаг талаар хүргэе.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн Ёс зүйн дүрэм нээлттэй эх сурвалжид алга. Харин "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 41 дүгээр зүйл буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох заалтуудад,

  • 41.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:
  • 41.1.1.нас барсан;
  • 41.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • 41.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
  • 41.1.4.тухайн орон нутгаас шилжсэн;
  • 41.1.5.энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;
  • 41.1.6.энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн;
  • 41.1.7.Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;
  • 41.1.8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.
  • 41.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийн “... 41.1.3, ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./ гэж заасан байдаг.

Хууль эрзүйн орчим ийм. Өөрөөр хэлбэл шүүхээр хэрэг нь эцэслэгдтэл эгүүлэн татах боломж байхгүй. Эхнэр нь НИТХ-д гомдол гаргасан байсан тул зун долоодугаар сараас хойш НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан бусад үйл ажиллагаанд оролцохгүй байгаа аж. Түүнийг сонгосон олон мянган сонгогчийн эрх хангагдахгүй байгаа гэсэн үг юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ гэр бүл хөөрхөн хүүхдүүд нь муу юм тохиолдвол эцэг гэх яргачинд хамаатай шүү эртхэн арга бодохгүй бол аюултай юм байна хууль ажлаа хийгээчээ ямар удаан юм бэ сэрээчээ

Зочин
Зочин

Яана даа энэ сайхан хүүг нөгөө яргачин эцэг янхан хүүхэн хамтрагчид нь хорлчих янзтай шүү цагдаа хамгаалалтандаа аваачжээ

Зочин
Зочин

Энэ нөхөр хаа сайгүй од болоод дууслаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Иим чогчин завхайг од гэхүү

Зочин
Зочин

Эргүүлэн татдаггүй юм бол шоронд нь завхай янхан угалзтай нь хамт явуулаач ээ

Иргэн 1
Иргэн 1

Эхнэртээ эр бяраа гаргадаг өчүүхэн амьтан... шившгээ тарьж байх чинь... Ёс зүйгүй нь танигдсан энэ нөхрийг бандаашийн адил зайлуулах хэрэгтэй.

Зочин
Зочин

Зайлуулаач.

Тэмүүл
Тэмүүл

Тайганы тухай хууль боловсруулаач ээ. Шар сэмжлэх гээд байвал дагалдуулаад гормоны албадан эмчилгээнд оруулах хууль гаргаачээ. Бор өвдөглөх гээд байвал шодой таслах албадан хагалгааны хууль хэрэгтэй байна.

Зочин
Зочин

Новшийн хүчирхийлэгчх. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай.

Зочин
Зочин

Зэрлэг харцтай, дөрвөлжин шанаатай....яг алуурчны дүр төрх харагдаад бна даа, баталгаатай хэлье, энүү ний дээд удамд 37 оны үеийн шилдэг чекист гарцаа нүй байж таарна даа !
МАН-ын өсч яваа супер залуу нөөц гээ биз дээ !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

НИТХ-д ардчилсан намын бүлгийн дарга гэж явдаг хүчирхийлэгч яргачин би….би-гээр өвдөж өвчилсөн гаж дээрэлхүү толгой дээр залж болохгүй этгээд , такси пүүжгээгээ унаад хаагуурандаа явж байхдаа яг таарсан нохойн гөлөг дө?

Зочин
Зочин
Reply to  Зочин

МАН бол нээрээ хууучны чекистүүдийн үр ач нар их сайн үржиж бойждог таатай орчин юмшүү даа !!!

Зочин
Зочин

Харваас зэвүүн хүний адаг яргачин тамлагч

Irgen
Irgen

Ardchilsan nam ene nuhruu humuujuuleech ee.Hurdan hariuzlaga tootsoochee.

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button