УЛС ТӨРУлс төрийн мэдээ
"Админерал" ХХК-д газар олгосон Цогтцэций сумын Засаг дарга, газрын даамал нарыг ₮25 саяар торгов

“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ. Тодруулбал, 2025.12.01-н Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарт холбогдох шүүх хурал болсон байна.
Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосон. Тус компанид давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан аж.
Улмаар шүүхээс
- Г.Бацмаа, Ү.Наранбямба нарын нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатайгаар хасах,
- 25 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ үйлдвэрээ дуусгуулчихгүй дээ. Нэг ч гэсэн боловсруулах үйлдвэртэй болохгүй бол дан түүхий нүүрс хямд зарна, сүүлдээ хятадаас кокосжсон нүүрс авч байнштээ. Улс төржөөд л үйлдвэрлэлийн төслүүдээ унагаад байх юм