УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  1. “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  2. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
  3. “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  4. Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл/
  5. Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  6. “Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  7. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэж, “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болгон өөрчлөн зохион байгуулах тухай
  8. “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  9. Бусад асуудал-Танилцуулах асуудал
  10. 10. “Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийн ажлын явцын талаар
  11. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн талаар
  12. Монгол Улсад бүртгэгдэж байгаа Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолын нөхцөл байдлын талаар
  13. Амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн нөхцөл байдал, шалтгаан, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүмүүсийн ёс суртахууны уналтыг зогсоо. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр осол аваар хүмүүсийн нас баралт зэрэг мэдээллийг албаар сүр дуулиантай цацдагаа зогсоо. Монголчуудын сэтгэл санаа ирээдүйдээ итгэлгүй гутранги байдал руу шилжиж байгааг нэн даруй сэргээ. Хятадаас хуурамч бараа ажиллах хүч нэрээр илүүдэл хүмүүсийг оруулахаа нэн даруй зогсоо. Хүүхэд залуусын эх оронч үндэсний үзэл бахархалыг нэн түрүүнд анхаарцгаая.

Зочин
Зочин

Бага тэтгэврийг нэмээчэээээ!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button