УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Цагаан 34 хувиа төрд өгнө. Татвар болон эрүүгийн хэргээ хэрхэх бэ

Г.Занданшатарын Засгийн газар П.Цагааны "Ачит Ихт" ХХК-иас 34 хувиа авч, үнэ төлбөргүй эзэмших шийдэлд хүрсэн гэдэг мэдээлэл түглээ.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Эхний ээлжид үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ. Ажлын хэсэг цаашид энэ хувийг аль болох 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана" хэмээн ярьжээ.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад л П.Цагааныхан "34 хувиа төрд өгье" гэж илэрхийлсээр ирсэн. Гэхдээ ээдрээтэй буюу тохиролцох асуудлууд байдаг юм. П.Цагаанд Эрүүгийн хэрэг үүсчихсэн тул өмчлөл шуудхан шилжих хуулийн процесс ихээхэн ээдрээтэй гэгдэж байв. Ийм ойлгомжтой логикийг мэдээж "Ачит-Ихт" мэдэж байгаа ч ил ярихгүйгээр "34 хувиа өгье" гэх үгээр цаг хожиж буй гэх өнцөг явж ирсэн. Иймд, Хөшигний ард Засгийн газар болоод "Ачит-Ихт"-ийн томчууд хооронд,

  • НЭГДҮГЭЭРТ, 34 хувиа төрд шилжүүлэх ч энэ нь "Ачит-Ихт" байгуулагдсан цагаас хойших 10 жилд энэ нь хамаарахгүй\ хамаарна. Засгийн газрын тодорхой удирдах хүрээнд өнгөрсөн 10 жилийн ашиг орлогоос төр авах эсэх асуудал хөндөгдсөн.
  • ХОЁРДУГААРТ, 34 хувиа төрд шилжүүлэх нь П.Цагаанд үүсгэсэн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох шалтгаан мөн\биш гэсэн хоёр үндсэн маргаан өрнөсөн гэгдэж буй.

Тэгэхээр П.Цагаанд үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрхэх, 10 жилийн ашиг орлогоос төрд өгөх татвар, суутгал хэрхэх зэрэг асуудал зүй ёсоор анхаарал татна. Өнгөрсөн хугацаанд "Ачит Ихт" ₮1.7 их наядын орлого олсон. Засгийн газрын БЭТ Ж.Батзандангийн зарласан тоо ийм. Эдгээрийг ажлын хэсэг хэрхэн тохиролцов.

"Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийн асуудлыг шийдвэрлэсний дараа энэ долоо хоногт үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй "Эрдмин" ХХК, "Зэс эрдэнийн хувь" ХХК-тай хэлэлцээр хийхээр зэхэж буй аж. Ингэхдээ хүч түрэх биш хувийн хэвшлээ хүндэтгэж ойлголцох, тохиролцох зарчмыг илүү барина гэв.



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдоржтон улс төрийн шатар нүүж байна энэ Цагаан бол жинхэнэ тарваган тахлын боовны үс шүү.Төрд өгчихөө гэмт хэргээ хэрэгсэхгүй болго гэж зөвлөсөн байна.Тэртэй тэргүй мөнгөө хийсэн гарууд төр авлаа гэж бодъё ашигтай ажиллуулж чадах уу?Элбэгдоржийн өмнө монголын төр үнэхээр жижигдэх юмаа тэр юу хүссэнээ л хийж байна.

Зочин
Зочин

Засаг огцруулах асуудал үүсэнгүүт улаан Бямбаагийн тавьж байгаа жүжиг

Зочин
Зочин

ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛӨӨР ОРУУЛЖ ХАТУУ ШИЙТГЭ.

Зочин
Зочин

34хувиа биш 51%аваад элбэгдорж цагаан 2г 34 жил хорих хэрэштэй

Зочин
Зочин

1. Хуурамч баримт үйлдэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ингэж хэлмэгдүүлсэн нөхөд хариуцлагаа хэзээ нэг цагт хүлээх байлгүй. 2. Татварын ямар ч өргүй компанийг хэдэн сар жилээр шалгаад юм олоогүй юм. Дандаа данх хэрээ бүлэглэлийн тархи угаалт. Тэдний гар хөл бологчдын нэг нь танай сайт. Худлаа мэдээллийг үнэн юм шиг ард түмэнд мэдээлдэг заваан сайт

Холбоотой мэдээ

Back to top button