УЛС ТӨР

АТГ 16 гомдолд хариуцлага тооцуулахаар болжээ

Авлигатай тэмцэх газар 2025 оны 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57 хувь нь гэмт хэргийн шинжтэй, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол байжээ.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 16, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол ирсэн байна. 

АТГ-аас эдгээр мэдээллийг хянан шалгаж, холбогдох зөрчлийг тогтоон авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн байна. 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 481 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 294 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

Эх сурвалж: АТГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button