Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын ихэнх нутгаар цасаар шуурч, 1 сая гаруй айл болон аж ахуйн нэгж тоггүй болжээ

Ням гарагт /2026.01.25/ АНУ-ын ихэнх газар нутгаар цасаар шуурчээ. Тус улсын цаг уурын алба 157 сая гаруй америкчуудыг цасан шуурганаас сэрэмжлэхийг анхааруулсан байна. Баасан гарагт /2026.01.23/ эхэлсэн шуурга Колорадо, Иллиной, Индиана, Миссури, Нью Жерси, Нью Йорк, Пенсильвани мужид их хэмжээний цасан шуурга тогтоожээ.

“Flight Aware” сайтаас харвал АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниуд 11 мянга гаруй нислэг цуцалсан байна. Ням гарагт /2026.01.25/ Техас, Каролина зэрэг найман мужид нэг сая гаруй айл, аж ахуйн нэгж шуурганы оргил үед цахилгаан эрчим хүчгүй болжээ. Теннеси мужид цахилгаан эрчим хүчний тасалдал хамгийн их тохиолдсон байна. Тодруулбал тог тасарсан айл, аж ахуйн нэгжүүдийн гуравны нэг нь тус мужид байгаа юм. “Power Outage” сайтаас харвал одоогийн байдлаар 830 мянган айл цахилгаан эрчим хүчгүй хэвээр байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Америк ийм юманд бэлтгэлтэй байдаг. Хариуцлагаа ойлгодог биелүүлдэг айхтар хүмүүс байна лээ. Бид л сурах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button