Гадаад мэдээДЭЛХИЙ

Цасан шуурганы улмаас АНУ-д 38 хүн нас баржээ

АНУ-д цасан шуурганы улмаас 14 мужид 38 хүн нас барсан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас /2026.01.23/ эхэлсэн шуурганы улмаас АНУ-ын төв болон зүүн бүсийн ихэнх нь цасанд бүрхэгджээ. Цасны улмаас замын хөдөлгөөнд саад учирч, нислэгүүд цуцлагдан, цахилгаан эрчим хүч тасалдсан байна. Даваа гарагт /2026.01.27/ шуурга намдсан ч хүйтний эрч үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

“Power Outage” сайтаас харвал АНУ-д 405 мянган хүн цахилгаан эрчим хүчгүй хэвээр байна. Энэ тоо шуурганы оргил үед нэг сая хүрсэн билээ. Цахилгаан эрчим хүчгүй болсон иргэдийн ихэнх нь Теннеси, Миссисипи мужид байгаа юм. Теннеси мужийн Нэвшилл хотод 135 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж цахилгаагүй хэвээр байна. Тус хот 680 мянган оршин суугчтай. Нэвшиллийн дарга Фредди О’Коннел мягмар гарагт /2023.01.27/ хэвлэлийн бага хурал хийдээ “Түүхэнд үзэгдсэн хамгийн хүнд цасан шуургануудын нэг болж байна” гэжээ.

АНУ-ын цаг уурын алба хоёрдугаар сарын 1 хүртэл хүйтний эрч сулрахгүй гэж анхааруулсан байна. Анхааруулсан бүсэд нийтдээ 200 сая гаруй америкчууд амьдардаг.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Michka
Michka

Aimar ymaa

Холбоотой мэдээ

Back to top button