Эрүүгийн хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулсан УИХ-ын гурван гишүүн

П.Сайнзориг, Э.Болормаа, Х.Булгантуяа нар эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулаад байна.
Хугацааны хувьд намар, хаврын чуулганы завсарлагаан буюу саяхнаас хилийн хориг тавих шийдвэр шүүхээс гарсан байдаг. Тодруулбал,
П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай харилцан зодолдсон хэрэгт буруутган мөрдөн шалгаж байгаа. Ингэхдээ хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй хэмээн үзсэн байдаг.
Харин Х.Булгантуяагийн хувьд Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын чуулганы аравдугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хэлэлцэн, Үндсэн хуулийг зөрчсөн гэх санал дүгнэлт гаргасан юм. Улмаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байна.
Мөн Э.Болормаа гишүүн 2024 оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж өрсөлдөхдөө “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх асуудалд холбогдож, одоогоор яллагдагчаар татагдан хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаад хилийн хориг тавьсан билээ.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн шударга залуу гишүүд шүү
Их хурлын гишүүний л ажлаа хийсний төлөө шийтгэгдэж байгаа бол шийдвэрийг гаргасан тэр олон гишүүд яах вэ, шийдвэр нь буруу юм бол бүлэглэсэн хэрэг юм биш үү
Зөв дуугарсан нь зовлонгийн хаалга татаад л дуугай байсан нь Учралаас авахуулаад улны хүртэлээ Хүрэлсүхийн хүнд нударган дор мөлхөөд байж дээ ард түмэн минь
ЖДҮ нүүрс
Puuh harinch shudraga gishuud bna shde ene 80 -d oni bolovsroktoi zaluusin amig estoi neg udej ugch bh shiv.Hezee negen tsagt zuvin tuluu yavsan ni haragdah l bh shu....
Ийм пороро шиг хүмүүс хаанаас гарч ирээд байдаг юм бол
Ишшшш энэ муу гурав л айхтар аюултай болчихож гэнэ ха ха
Албан тушаал эрх мэдлийн төлө эх орноо байтугай нүдээ ухаад өгөхөд бэлэн энэ 3 эвгүй гарууд жангаа хүртэх нь зөв. Сайдын сураг сонсчихоод УИх, ҮХЦ -г нураах шахаж зэрлэг авилаж олны эгдүүцлийг их бадраасан даа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.
дэмжиж бнаа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
ИХ ДАЛЧИГНАЛДСЫН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ