Нийгэм мэдээ

Улс орнуудын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагаанд аудит хийж байна

ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Э.Энхзоригтой олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудит шалгалт, аюулгүй ажиллагаатай холбоотой өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаатай холбоотой ажлуудын явцын талаар мэдээлэл солилцлоо.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/ нь Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын аудит хөтөлбөр Байнгын хяналтын аргачлалын дагуу улс орнуудын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагаанд аудит хийж, дэлхийн иргэний нисэхийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг ба энэхүү бүрэн хэмжээний ээлжит аудит шалгалтад манай улс 2026 оны 4 дүгээр сарын 22-оос 5 дугаар сарын 4-ний хооронд хамрагдах юм.

Аудит шалгалтын бэлтгэлийг хангахад “ИНҮТ” ТӨХХК-ийн зүгээс нислэг үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд шалгалтын зааврын дагуу 3 дугаар сарын 22-ноос бүх шилжилт хөдөлгөөн хаагдах тул талууд үлдсэн 10 гаруй хоногийн хугацаанд хийгдэх ажлын нарийн хуваарь гарган онцгой горимоор ажиллахаар боллоо.

Мөн ICAO-гийн аудит шалгалттай холбоотойгоор Дэд ажлын хэсэг байгуулан тодорхой ажлууд зохион байгуулж байгааг дурдлаа. Тухайлбал, ICAO-гийн итгэмжлэгдсэн багшийг урьж ирүүлэн Монгол Улсад анх удаа нисгэгч, журам зохиогч инженерүүдэд зориулсан хэрэглэлийн нислэгийг нислэгээр баталгаажуулах анхан шатны сургалтыг агаарын тээвэрлэгчидтэйгээ хамтран амжилттай зохион байгуулсан. Мөн ил харааны нислэгийн газрын зургийг ICAO-гийн шаардлагын дагуу боловсруулж, АНУ-ын Холбооны нисэх болон Европын холбооны улсын ил харааны нислэгийн жишиг зургийн стандартад нийцүүлэн ИНЕГ-т хүргүүлээд байгаа юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button