Нийгэм мэдээ

Үйл явдал: "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно

Өнөөдөр |2026.03.17| болох үйл явдлын тойм.

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. 

09:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг ШУА-ийн Их чуулган танхимд болно.

11:00 цагт: “БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад зориулсан хуулийн өдөрлөг” Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно. 

11:30 цагт: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Баяраа МҮЭХ-ны одоогийн удирдлагууд гишүүд, хөдөлмөрчдийн нэр барьж, Үндсэн хууль зөрчин, хүний эрхийг хамгаалах үүргээ умартаж, нийтийн баялгийг хувийн ашиг сонирхолд ашиглаж байгаа талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт: Дэлхийн цэргийн агуу жанжин, Их эзэн богд Чингис хааны зарлиг сургаалыг эрхэмлэн дээдлэгч ТББ-уудын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Монголын нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй нийгмийн төлөө” үйл ажиллагаа “Галлериа Улаанбаатар”-ын Гранд танхимд болно. 

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийн үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл  “Б контемпорари арт галерей”-д гарна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Тэрбум мод устгах хөдөлгөөн үё үёийн байгал орчны сайд нарын сонгуул.н мөнгөө хийх дайнд сүйрсэн дээндийг очоод хараарай...тэр уулын мод ойн цэвэрлэгээ нэрээр цайз зах дээр мөнгө болж төрийн нэг нөхрийн хармай түнтийсэн дээ...

Холбоотой мэдээ

Back to top button