Нийгэм мэдээ
Б.Алтанчимэг дэлхийн чансааны долоод эрэмбэлэгджээ

Олон улсын холимог тулааны холбооны (IMMAF) 2026 оны шинэчилсэн чансаагаар ОУХМ Б.Алтанчимэг Залуучуудын ангилалд долоодугаар байранд эрэмбэлэгджээ.
One Team Fighting Center-ийн тамирчны хувьд 2024 оны Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль, 2025 оны Залуучуудын ДАШТ-ээс алтан медалийг тус тус хүртсэн билээ. Мөн 2024 оны Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.
Эмэгтэйчүүдийн чансааг Европ, Дэлхийн олон удаагийн аварга, Сонирхогчийн түвшинд 16-0-0 рекордтой Украины тамирчин Мария Клейн тэргүүлсэн бол удаах байранд Польшийн Юлия Глаз бичигдсэн байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.