УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Миний зургийг Э.Бат-Амгалангийн хадам дүү шатаасан. Шатаавал шатаана биз, би ажлаа л хийе

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай үүсээд буй маргааныхаа талаар дараах тодруулгыг өгсөн байна.

"Ерөнхий сайд уржигдар Э.Бат-Амгалан бид хоёрыг дуудаж уулзсан. Сошиал хэрүүлээ боль л гэсэн. Би Баянзүрх дүүрэг дээр хүн жагсаагаад гүйгээд байгаа зүйл байхгүй. Өөрөө тийм үйлдлүүд хийгээд байгаа. Гэтэл би олигтой юм хийгээгүй. Ганц лайв л хийсэн. Өөр юу ч хийгээгүй биз дээ. Тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй. Би дахиж хэрүүл, уруул хиймээргүй байна. Энэ хавар ажил их байна.

ТЭЦ-5-ын газар шорооны ажил эхэлчихсэн явж байна. Дамбадаржаагийн ДС мөн эхэлж байна. Тойрог хурдны зам гээд тусдаа ажил дөрөвдүгээр сард тендер нээгдэнэ. Трамвай ч мөн адил дөрвөн сард тендер нь нээгдэнэ. Сэлбийн ажил овоо урагштай үргэлжилж байна.

Миний зургийг шатааж байгаа бичлэг явж байсан. Э.Бат-Амгалангийн эхнэрийнх нь дүү байна билээ. Цагдаад гомдол гаргаагүй. Шатаавал шатаана биз. Бөөлнө үү, яана уу дураараа л болог. Би урдах ажлаа л хийж явъя. Яагаад маргаан үүссэн болохыг би мэдэхгүй байна" гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Факданх
Факданх

Шалгарсан Хэрээ техноложи мэдрэгдэж, бүх Данхын дэмжигч сайтууд нь зэрэг жиргэсэн анзаарагдсан.

Холбоотой мэдээ

Back to top button