УЛС ТӨРУлс төрийн мэдээ
"Орон сууцны дундын өмчлөлтэй холбоотой харилцааг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо"

Засгийн газрын гуравдугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХЯ-наас боловсруулсан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн менежментийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хуулийн гол зорилго бол МУ-ын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, өмчийн эрхийг баталгаажуулах чиглэлээр боловсруулагдсан хууль. Хуулийн төслийг дагалдуулан 17 хуулийн төсөл боловсруулсан. Энэ долоо хоногтоо УИХ-д хүргүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. Одоо хэрэгжиж байгаа хууль 2003 онд батлагдсан" гэв.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СӨХ—н боловсруулсан хуулийг эсэргүүцэж буй гол шалтгаан:
1. СӨХ-д эрх олгож байгаа бол мөн адил хариуцлага ноогдуулах ёстой. Гэтэл одоогийн боловсруулсан хуулин дээр хариуцлагын заалт маш сул.
2. СӨХ-н төлбөрийг холбогдох хуулинд заасны дагуу баталсан бол оршин сууугчид төлөх нь зүй ёсны асуудал. Гэтэл ихэнх СӨХ-үүд СӨХ-н төлбөрийг хууль зөрчиж, өөрсдийн дураар баталж тогтоосон байдаг. Үүнийг л оршин суугчид эсэргүүцээд байгаа юм шүү дээ.
3. Мөн дээрээс нь СӨХ-н төлбөрийг зүй бусаар зарцуулсан, СӨХ-н өмч хөрөнгө болох нийтийн эзэмшлийн газар, сөх-н байрыг бусдад худалдсан тохиолдол цөөнгүй байдаг. Жишээ нь хуучны орон сууцны подваль, лифтчний өрөө, цахилгаанчны өрөөг бусдад худалдаж нийтийн өмч хөрөнгийг завшсан тохиолдол маш их байдаг.
4. Шинэ баригдсан байрны хувьд барилга барьсан компанитай үгсэн хуйвалдаж барилгын баталгаат хугацаанд хийх ёстой ажлыг нь хийлгэлгүй авилгал авсан, барилгын компанийн талын этгээд СӨХ-д эрх бүхий албан тушаалд хашдаг гэх мэт хууль ноцтой зөрчсөн асуудал маш их гарсан талаарх баримт бид бүхэнд байна.
Яривал маш их олон асуудал СӨХ-д бий. Иймд 2003 онд СӨХ-н хууль батласнаас хойш их хэмжээний хулгай, луйвар нүүрлэсэн СӨХ-н асуудлаар УИХ-д сонсгол зохион байгуулахыг шаардаж байна. Яг одоогийн боловсруулсан хууль бол маш түүхий хууль тул хуулийг боловьсруулахдаа ахин нийт оршин суугчдаас санал авахыг хүсэлт, шаардлагыг тавьж байна.
СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл. Утас: 9533-7689.
Дэд сайд хууль санаачилан өргөн мэдүүлдэг болсон уу. Андуураад байгаарай бандиа
СӨХ-ИЙГ ОРОН СУУЦНЫ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖ ӨГ. ОДООНЫ СӨХҮҮД ХЭДЭН ХУЛГАЙЧДААР ДҮҮРСЭН. ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХОГ ШОРООНДОО ДАРАГДСАН БАЙНА.