Нийгэм мэдээ
Цэргийн баярын өдөр 12 эмэгтэй, 137 эрэгтэй эрүүлжүүлэхэд хоножээ

Монгол цэргийн өдөр буюу өчигдөр 149 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Үүний 12 нь эмэгтэй, 137 нь эрэгтэй байна. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2574 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1029, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлжээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчуудын баяр ёслолын үр дүн ердөө л энэ!!!
Энэ өдрийг эрүүлжүүлэх дүүрдэг өдөр болгоё муусайн архичингууд