Үйл явдал: Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно
2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм.
08:30 цагт: “Дэлхийн соёлын солилцооны ирээдүй ба K-Culture” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
09:00 цагт: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн өргөөнд болно.
09:00 цагт: МУБИС-ийн “Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг тус сургуулийн V байранд болно.
10:00 цагт: Дэлхийн болон монголын ус, цаг уурын өдрийг тохиолдуулан 2026 онд байгаль орчны салбар дахь хүний нөөцийн хөгжил, технологийн шинэчлэлийн ажлуудыг танилцуулах уулзалт, эрдэм шинжилгээний хурал Байгаль орчны яаманд зохион байгуулна.
11:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд “Р.Чойном-90 жил” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.
11:30 цагт: “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн нээлт Блю Скай зочид буудлын “Jade” танхимд болно.
11:30 цагт: Орхон аймагт катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Зэс эрдэнийн хувь” компанийн одоогийн нөхцөл байдал, хулгай луйврыг илчилж, хувьцаа эзэмшигчид “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос: Эрчим хүчний салбарын ажил хаялтын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Ардчилсан намын гишүүд дотоод сонгуулийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны байранд болно.
14:00 цагт: “Боловсролын инновац” симпозиум СЭЗИС-ийн байранд болно.
15:00 цагт: Монгол зургийн орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлээс бүрдэх “Best of mongol zurag” үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн Арт галерейд болно.
16:00 цагт: 1961 оны 4 дүгээр сарын 12 Юрий Гагарин сансарт ниссэн өдөр, 1981 оны 3 дугаар сарын 22 В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нарын олон улсын багийн дэлхийн тойрог замд ажилласан өдрийг өгүүлэх түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд болно.
19:00 цагт: Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 110 жилийн ойд зориулсан "Ц.Сэвжид-110 жил" хүндэтгэлийн тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа болно.
-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Уран бүтээлч Ө.Гандуламын бие даасан “Нуугдсан цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.