УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: Ухрах, тохирох бодол алга, би чимээгүй ажлаа хийсээр байна

Хаврын чуулган хаалгаа нээгээд хоёр долоо хоног өнгөрч байгаа ч УИХ дахь АН-ын бүлэг акцалж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан ба түүний нөхөд хуралдаандаа суухгүй байгаатай холбоотойгоор төрийн ажил гацаанд орсон. Чуулганы хуралдаан болох товтой байсан ч ирц бүрдээгүй учир хойшиллоо. Улмаар яаралтайгаар МАН-ын бүлгийг хуралдуулж, үүссэн асуудлаа УЗ дээрээ шийдэхээр болов.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч хариу арга хэмжээ авахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улс төржилт хэтэрлээ. Өнөөдрийн улс төржилтийн үнийг бид нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт бүх ард түмнээрээ төлөх болно. Эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож, улс төрөө хийж сурцгаамаар байна.

Өнөөдрийн улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид баялгийн хулгайг таслан зогсоосон. Бид авлигачдад алдаж байсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэндээ буцаан авчирсаар байгаа.

Би шударга ёс, зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайчидтай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна. Харин тэд чанга хашгирч улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусч эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцах, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна.

Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга.

Хулгайтай би эвлэрэхгүй, Ухрах, тохирох ямар ч бодол алга” хэмээн өөрийн хаягтаа нийтлэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Их хурал тарах ёстой
Их хурал тарах ёстой

Энэ 126 хулгайчдыг тараах хэрэгтэй.....улсаа боддог нэг ч хулгайч энд байхгү

улстөрч
улстөрч

ТАНД ЯМАР Ч ГАРЦ ҮЛДЭЭГҮЙ: ТА УИХ-ЫН ДАРГА БАЙХДАА ҮНДСЭН ТОЙРГООСОО Ч СОНГОГДОХ ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ БНА. ТА МАН-Н ДАРГАД ОЛОНХИЙН САНАЛ АВАХ ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ БНА. ТА ЕРӨНХИЙ САЙД ХИЙХ ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ТУЛ НАМЫНХАН ЧИНЬ ОГЦОРУУЛСАН Ч ЦЭЦЭЭР ХҮЧЭЭР БАЙСААР БГАА. ТА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХӨӨР НЭГ ЮМ ХИЙХ ГД ҮЗ ДЭЭ, ЮУ ХИЙХ ҮҮ

Зочин
Зочин

Монголын төр та нарын тоглоом, шоглоом юм уу өөрийгөө тойруулаад баахан авилгач нөхдүүдийг тавьчхаад авилгатай тэмцэнэ гэж юу яриад байдаг юм

иргэн
иргэн

Зссс. Энэ нөхөр насаараа л төрийн өндөр албатай зууралдаж, тэр авлига албан тушаалынхаа тогоон дотор ялзарч яваа биз дээ. Гэнэт харь гаригаас ирсэн баатар шиг юм яриад байдаг.

Зочин
Зочин

ZUB UU TUUSHTAI BAI. BOLOHGUI BOL BOLINO BIZ SHIT GJ

Сайнаа
Сайнаа

Зөв. Гудрахаараа нэг болчихоод ханаж цадахгүй буцаж будилаад байдаг тэнэгүүдэд ухааны нүүдлээр цохилт өг.

Холбоотой мэдээ

Back to top button