Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг "Эрдэнэ Монгол" ХХК ивээн тэтгэж байна

Монгол Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиад эдгээр өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү оюуны томоохон арга хэмжээнд тооцогддог олимпиадад нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг төлөөлсөн нийт 164 сурагч, 64 багш, Монголын математикийн олимпиадын хорооны 33 гишүүн оролцож, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тус олимпиад нь математик сэтгэлгээг хөгжүүлэх, авьяаслаг сурагчдыг нээн илрүүлэх, цаашлаад олон улсын олимпиадад оролцох суурийг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Мөн орон нутагт зохион байгуулагдаж буй нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.
"Эрдэнэ Монгол" ХХК нь ирээдүйн инженер, судлаач, шинийг санаачлагч залуусыг дэмжих, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэ хүрээнд Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадын ивээн тэтгэгчээр ажиллаж буй юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.