Улс төрийн мэдээ
Сургуулийн орчны аюулгүй байдал, эрүүл мэнд, хүнсний эрүүл ахуйг хуульчилна

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр товын дагуу хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр УИХ-ын гишүүн Д.Бум-очир танилцууллаа.
Уг хуулийн дэмжин батласнаар “Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй, орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэв.
Хуулийн төсөлд D.parliament дээр иргэдээс нээлттэй санал авч байгааг мөн онцоллоо.
Т.БАТСҮРЭН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.