НИЙГЭМНийгэм мэдээ

"Дахин төлөвлөлтийг нэг иргэн эсэргүүцсэнээс болж бусад 57 өрх хохирч байна"

Сүхбаатар дүүргийн 6-р хорооны 26-р байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон. Тус байрны оршин суугч иргэн н.Хүрэлсүх эсэргүүцэж улмаар шүүхэд хандаад буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн холбогдох албаныхан болон оршин суугчид барилгын талбайд мэдээлэл өглөө.

Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн албаныхан "Бид захиалагчийн зүгээс гүйцэтгэгч кампанийн ажилд хяналтаа тавьж долоо хоногт хоёр удаа иргэдэд ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгдөг. Иргэн н.Хүрэлсүх гүйцэтгэгч кампаний санхүүд итгэхгүй байгаа учир байраа нураалгахгүй гэх тайлбар хэлдэг. Гэтэл гүйцэтгэгч кампани төслийн ажил эхлэхэд шаардлагатай барилгын материал, цаашид төсөл дуусахад шаардлагатай хөрөнгийн графикийн мэдээллийг долоо хоног бүр бидэнд илгээдэг. Кампианы зүгээс иргэн н.Хүрэлсүхэд өөрийнхөө байрыг зах зээлийн үнээр тооцон худалдаж өөр байр худалдан авах, манай компианаас өөр байр авах буюу арилжааны төрлөөр хамтран ажиллах, түрээсийн төлбөрийн урамшууллаа авч байр түрээсэлж, төслийн ажил дууссаны дараагаар байранд орох зэрэг гурван хүсэлтийг тавьж ирсэн" гэлээ.

Иргэн н.Хүрэлсүх уг асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар шүүх түүний байрыг нураах нь хууль бус гэж үзжээ. Тэгвэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов хүлээгдэж байгаа аж. Энэ тухай Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн хуулийн мэргэжилтэн "2025 онд шүүхийн асуудал өрнөж барилгыг нураах зөвшөөрөл гарсан байдаг. Өнгөрсөн гуравдугаар сард багтаан нураах зөвшөөрөлийг шүүхээс өгсөн. Гэтэл иргэн н.Хүрэлсүх өөрийн эрхийнхээ хүрээнд гомдол гаргаж ахин шүүхийн процес өрнөсөн. Улмаар сүүлийн шүүх хурлаар барилга нураах зөвшөөрлийг түр түтгэлзүүлсэн. Одоо захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов хүлээгдэж байгаа" хэмээсэн юм.

Тус байр нь нийт 58 оршин суугчтай бөгөөд дахин төлөвлөлтийн ажлыг анх 100 хувийн саналаар дэмжиж байсан аж. Улмаар ажил наймдугаар сард эхэлсэн байна. Энэ талаар оршин суугчид "Анх 58 оршин суугч дуу нэгтэйгээр дахин төлөвлөлтийг хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл ажил эхэлсний дараа нэг иргэн эсэргүүцэж эхэлсэн. Ямар учраас эсэргүүцэж байгаа талаар уулзаж ярилцъя гэхээр уулздаггүй. Тиймээс түүний цаана өөр ашиг сонирхол байна уу гэж хардаж байгаа. Нэг иргэнээс болж бусад 57 өрх хугацаандаа байрандаа орж чадахгүй хохирч байна" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Арман
Арман

ЗӨВ . 1 ХҮН Ч ГЭСЭН ХҮН МӨН

Зочин
Зочин
Reply to  Арман

Нийтийнх нь хамгийн ЧУХАЛ Эргүүг эрхлүүлэх харэггүй

Зочин
Зочин

Danadaa l ard irgediin ashig sonirhol zurchigduj baidag shuu dee, bolj sain gatsaah heregtei, tawisan sanal n taalagdahgui, unemshilgui bolood l gantsaardaad ch boltugai temtsej bna shuu dee, yer n etseg uwugduus irsen bair suutsandaa amidrach bhgui yachihsan ym be, tiim tartagdaa tulchihsan barilga baisan ym uu

Зочин
Зочин

Нэг хүний сэтгэлд таарахгүй байгаа бол тэр барилгын компани угаасаа чадамжгүй л гэсэн үг дээ

Зочин
Зочин

Ер нь ямар газар нь тэнд барилга барих зөвшөөрөл авч чаддаг байна, хахууль өндөр өгсөн байж таараа, тэгчихээд иргэдэд угаадас долоолгох санал тавиа биз, зөвшөөрсөн 57 иргэн арга үгүйдээд хулхидуулж дээ, энэ хүн цаад санааг нь мэдсэн учраас ганцаараа тэмцэж үлдэж

Зочин
Зочин

Нэг хүн хүн биш үү бүх айл иргэдтэй тохирч байж нураах ёстой даварчихсан сда нар

Зочин
Зочин

Zuv shte sanhuugiin chadamj igui bol yaaj barilga barih yum ter 57 ail sudalgaa muu bj

Зочин
Зочин

Saihan hotiin tuwiin bairshiltai gazart barilga barih gej baij ter kompani arai dawarch baina, bairnii buh irgeded sanal n taalagdahgui l bna gesen ug shde, 1 hun ch gesen hun bish uu

Зочин
Зочин

Дахиад л бактери арга барил. Туул голыг устгуулахгүй гэхээр хөгжлийг гацаагч террорист гэж цоллож байгаад дайрч давшилдаг арга. Ямарч хууль зүйн үндэслэлгүй ажил хийх гэж байж иргэнлүү элдвээр дайрч доромжилж байгаад нугалж хугалж байгаад хийх үү, хол очиж хуц

Зочин
Зочин

Хуцаарай .. Албан ёсоор бүх бичиг баримтаа
Үзүүлээд , хугацаандаа ашгилтад оруулна.. хугацаа хэтрүүлбэл хариуцлага хүлээнэ гээд гэрээ хийчих гэж
Хэлсэн танайх тэгээд гэрээ хийж үзүүлж чадахгүй байгаа
Танай байгууллагын буруу шүү..

Зочин
Зочин

Нэг хүнд ч ертөнцийн хязгаарт хүрэх хүч бий. Энэ бүх албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй сагуун дээрэнгүй улс үзэхээ үзэж л байг. Нэг их сүрхий компани биш л байна. Асуудлыг хүчээр шийднэ гэдэг энэ компанид үзүүлээд өглөө. Хотынхон ганц хүн гээд тэр хүнийг илүү үзээд бгаа бол найдалтшүй л юм бна. Шүүхд баярлалаа.

Ахмад настан
Ахмад настан

Хувиа бодсон бусдыг үл хүндэтгэсэн хүн илүү мөнгө л харж байгаа

Зочин
Зочин

наад хүнийхээ яриаг сонсох байхаа.эсэргүүцсэн юм биш баталгаа байхгүй гээд ярьсан.нийслэлтэй гэрээ хийж байж баталгаа болно гэж ярьсан.

Зочин
Зочин

дахин төлөвлөлт гээд ямарч баталгаа байхгүй төсөл юм байна лээ.хувийн хэвшил мөнгөгүй зогсох юм бол тэгээд л асуудал.зүгээр л бизнесийн зарчим.

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Хууль журам нь хоорондоо нийцэхгүй, хулгай хийхээ л боддог хүмүүс төрийн толгойд гарчаад хэцүүдээд байна аа..дахин төлөвлөлт хийхдээ айлуудыг ямарч хэлцэлгүй шууд нүүлгэхээр л хууль батлах байсан юм..мөн нүүж байгаа айлууд шууд орон сууцанд орох ёстой..газарыг үнэлж авах бол бас л төрийн мөнгө замаас нь хулгайлах арга шдээ...

Otgo
Otgo

Ensure.mn буруу өнцгөөс мэдээллээд байх юм. Нийт дахин төлөвлөлтийн төслийн 5-хан хувь амжилттай хэрэгжиж байгаа, төрийн алдаа завхралаас болж иргэд хохирч байгаа. Тэр нэг иргэн болгоомжлох нь зөв.

Зочин
Зочин

1 хүн зөвшөөрөөгүй бол, анхнаасаа нураахгүй байж болох байсан. Нэгэнт нураасан бол нураасан газартаа барих юмаа барина биз

Зочин
Зочин

Барилгын компаниуд өөрсдөө л иргэдийг хулхидаж хашраасан болохоор аргагүй шүү дээ

Татвар төлөгч
Татвар төлөгч

Мундаг л залуу байна.Тархи толгойтой мэдлэгтэй...

Дорж
Дорж

Нэг хүн нэг айлч эрхээ хамгаалах нь зөв бусад нь хохирч бна нийтийн эрх ашиг гэж муйхарлдагаа бооь

Зочин
Зочин

Сэтгүүлчээ 58 оршин суугч биш 58 өрхөөс

Хэрэлдэхгүй!
Хэрэлдэхгүй!

Нэг хүнийг ч гэсэн зөвшөөрүүлэх л ёстой. Харин заргалдаж байгаа үндэслэл нь сонин юм. Компаний чадамжийг хувь хүн дүгнэх үү?

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хүний л эрх . Тоондоо биш

Иргэн
Иргэн

Одоо тэгээд яахав. Бусад нь зөвшөөрвал хүний өмчийг нураах уу

Зочин
Зочин

Нураасан барилгын компанийн 1 нөхөр 1 давхрыг нь өөрөө бүтнээр авна гэснээс болж иргэд эсэргүүцсэн гэсэн шүү.

Зочин
Зочин

Нураасан барилгыг дахин төлөвлөж барих компанийг нь соль.

Б.
Б.

Дахин төлөвлөлт гэж солиороод айл амьтныг хөөрөө болих хэрэгтэй. Тэр хүмүүсийн тав тухыг яаж хангах юм. Өөр газарт илүү тухтай байх нөхцлийг нь хангаж өгч чадахгүй бол тэр төлөвлөлт хэнд хэрэгтэй юм бэ

Зоч2ин
Зоч2ин

Та нар бүх иргэдтэй нь зөвшилцөөд эхлүүлэх ёстой шдэ

Зочин
Зочин

Тэнэг монголчууд дандаа тэнэг тэнэг юм бичнэ энд өмөөрч хамгаалж бичиж байгаа биздаанууд бүгд сэтгэцийн гажигтай тэр нэг эргүү нь яахаарас ганцаарас зөрөөд байдаг эргүү ладар вэ?

Наяаа
Наяаа

Ардчилал,хүний эрх юм даа.

Зочин
Зочин

Жинхэнэ бэртэгчин

Төрийн нэр барьсан
Төрийн нэр барьсан

Луйварчид хотын дахин төлөвлөлтийн ажлыг дээрэм болгож иргэдийг хохироосоор байгаа нь үнэн

Зочин
Зочин

Санхүүгийн чадвартай бол ганцхан иргэний орон сууцны нөхөн олговрыг бэлэн шийдээд өгчихөөч.

Зочинзочин
Зочинзочин

Хувийн өмч нь хамаагүй, олонхоор шийддэг зарчмаар шууд ажилдаа орж баймаар юм. Нурах шахсан навсгар байшин, 1 хүний тэнэглэлээс болж 57 өрх, 8 сар хохирно гэдэг ч дэндэж байнаа.

Монгол мал
Монгол мал

Ийм л бндаа, хотод ирсэн хөдөөний мал бусдыг хэзээч бодохгүй, ганц амиа боддог жишээ энэ бндаа.

Баагий
Баагий

Хар амиа бодоод олон түмний ажилд саад болмооргүй бноо

Зочин
Зочин

эргүү новш чинь бусдыгаа хохироосон лалар бн

ган
ган

Сайн юманд, шинэ зүйлд манай монголчууд тун дүргүй тамын тогоондоо шарагдаж байхдаа таарсан хүмүүс. Тийм ч учраас өнөөдөр бидний амьдрал улс орны маань хөгжил дэлхий нийтийн жишгээс хол хоцорсон. Ядаж байхад нөгөө 57 айл нь энэ ганц айлдаа шаардлага тавиад асуудлыг яаралтай шийдчихэж чадахгүй байна гэдэг арай л бишээ. Асуудлыг олонхоороо шийдэж байх хэрэгтэй. Ямар гудамжинд шалдан нүцгэн хөөгөөд гаргаж байгаа биш боломжтой нөхцлүүдээр санал тавьж л байгаа юм бишүү. Бидний муулдаг хужаад бол дахин төлөвлөлтөнд орох гэж хөөцөлддөг юм билээ.

Зочин
Зочин
Reply to  ган

Нянбактери арга барилтай новш оо. Чиний байр байсан бол яаж тийчигнэж үхэж байгаа бол?

Зочин
Зочин
Reply to  ган

Hujaadaa ochij amidraachee

Холбоотой мэдээ

Back to top button