
NBA-ийн таван удаагийн аварга, супер од Коби Брайант 13 настай охин Жианнагийнхаа хамт нисдэг тэрэгний ослоор өөд болсонд дэлхий даяар гашуудаж байна.

Нисдэг тэрэг осолдсон шалтгааныг цагдаа нар шуурхай шалгасаар байгаа. Тухайн үед манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсныг гадаадын хэвлэлүүд бичиж буй. Цагдаа нарын урьдчилсан дүгнэлтээр нисгэгч уулархаг газраар хэтэрхий доогуур ниссэний улмаас осолдсон гэж үзжээ.

Коби Брайантын сууж явсан нисдэг тэрэг уулархаг газраар явж байхад нь Агаарын траффик хянагч “Хэтэрхий доогуур яваад байна” гэж нисгэгчид нь анхааруулж байжээ. Гэхдээ үүнийг 100 хувь ослын шалтгаан гэж үзэх боломжгүй. Тийм, ийм зүйлийн улмаас гээд яг албан ёсоор хараахан тогтоогоогүй байгааг тодотгоё.

Ташрамд дурьдахад, Тамирчны замналынхаа турш буюу 20 жил “Лос-Анжелес Лэйкерс” багт үнэнч зүтгэсэн Коби Брайантаыг энэ онд сагсан “Алдрын таним”-д залахаар шийдвэрлэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.