НИЙГЭМНийгэм мэдээ

Нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн компаниуд үнэ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг удаа дараа уламжилсан юм.

Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалтын үеэр махны хангамж, үнийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, сүүлийн үед дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өссөн нь мах бэлтгэн нийлүүлэгчдэд хүндрэл учруулж байгааг аж ахуйн нэгжүүд онцолсон. Үүнтэй холбоотойгоор төрөөс дэмжлэг авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлага тавьсны дагуу махны жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, нөгөөдрөөс эхлэн үхрийн махны үнэ 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг болж, 3,000 төгрөгөөр, харин хонины мах 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг болж, 2,000 төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна.

Хотын захирагчийн зүгээс энэ удаагийн үнийн өсөлт нь эцсийнх байх бөгөөд ойрын хугацаанд дахин нэмэгдэхгүй гэдгийг онцолж, одоо бүрдүүлсэн нөөц нь дөрөв, тавдугаар сарын хэрэгцээг бүрэн хангах боломжтойг дурдлаа.Түүнчлэн иргэдийг махаар жигд, саадгүй хангах зорилгоор борлуулалтын зохион байгуулалтад дараах өөрчлөлтүүдийг хийхээр болсон. Үүнд:

  • Борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмэгдүүлж, нийт 600 цэгээр дамжуулан худалдаа явуулах
  • Ирэх даваа гарагаас эхлэн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаалж эхлэх
  • Махыг зөвхөн жижиглэнгээр худалдаалж, дамлан борлуулах явдлыг таслан зогсоох

Нийслэлийн удирдлагуудын зүгээс мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй логистик болон санхүүгийн хүндрэлүүдийг үе шаттайгаар шийдвэрлэж, зах зээл дэх үнийн хөөрөгдлийг хязгаарлахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГҮЙ ЭЭ ЭНЭ ХОТЫН ДАРГА ЧИНЬ ТЭГЭЭД ҮНЭ НЭМДЭГ БУУЛГАДАГ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ УУ? ПЯЗДА МИНЭЭ ТЭР ДАЙНЫГ УЛНЫ БИД НАР ЭХЭЛЦЭН ЮМ УУ? ТҮЛШНИЙ ҮГИЙГ БИД НЭМЧИХЭЭД БАЙГАА ЮМ УУ? ЧИ МУУ ЕРӨН ХЭН БЭ? МАШИНЫ ТАТВАРЫГ ОГЦОМ НЭМЖ ИРГЭДЭЭ ХОРОЛСОН.ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ЗОГСООСОН ӨС ХОНЗОНГОО УЛНЫ МАНИУСААС АВЧ БАЙГАА ЮМ УУ? ХОТЫН ИРГЭДЭЭ ЭНЭ ДАРАНГУЙЛАГЧ ФАШИСТ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХЭЭ БОЛЬСОН ПЯЗДАГААС АНГИЖРАХ НЬ ЗӨВ БОЛЛОО ХОТЫН ИРГЭД БҮГД ГАРААД ЭНЭ ГӨЛӨГИЙГ ХӨӨЖ ЯВУУЛЬЯА АРАЙ ХЭТЭРЛЭЭ ХЭН ЭНЭ МУУ НОВШИД НӨӨЦИЙН МАХНЫ ҮНИЙГ НЭМЭХ ЭРХ ОЛГОВОО АЙМШГИЙН ТӨРӨӨСӨӨ ТОМ ТОЛГОЙТОЙ ДАРАНГУЙЛАГЧТАЙ БОЛЛОО ОДОО БОЛСОН АЛИВАА ЮМ ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ ЧИ МУУ ГӨЛӨГӨӨ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ЗОГСВОЛ ҮХНЭ ГЭЭ БИЗ ДЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРООЧ

Зочин
Зочин

ene balaig zailuulah boljee er ni buzriin daranguilagch boloh shinjtei huleegeed bval

Зочин
Зочин

Мах хямд байхад хөнгөлттэй зээл авч мах бэлтгээд үнэтэй зарж ашиг олно. Мах үнэд орлоо гээд ашгаа дахиад нэмдэг гэнэээ. Нянгийн нэмэгдэл гэж ойлгогдохоор бнашүү

Галзуу хулгайч
Галзуу хулгайч

Энэ өвчтэй балай юмаа зайлуулан татаж аваачээ 38-ын өмхий хулгайчуудаа!!

Луйварчид
Луйварчид

Туул замын луйврын зогсоосон иргэдийнхээ хоолны махны нь үнэ нэмэж шийтгэж хариугаа авч бгаа
МАНгар.. өс хонзонгоо тайлж бгаа нь хүртэл арчаагүй нвшн. өлөн

Иргэн
Иргэн

Махаа намар авчихаад Ираны дайнаас болоод зайлшгүй нэмэх боллоо гэх юм. 10 мянган төгрөг хүртэл бууруулаад талоноор зорилтот бүлэгт нь зар л даа. Хоолны газруудыг хангаад байхаар хэнд тустай юм. Шатахуун ч мөн адил. Зөрчил дутагдалгүй татвар даатгалаа бүрэн төлдөг хэсэгт нь талоноор (цахим шүү) олгох хэрэгтэй. Үнэнч шударгаар амьдардаг хэсэг нь үнэхээр чирэгдэх юмаа.

Зочин
Зочин

ard tvmendee habar iden gej mah noozlood odoo benzin nemgedlee gej vnee nemdeg ymuu ter dusmaa tor uls ymnii vnee nem gej uruu dataj boldog ymuu tegeed yun aimaar 1 litar benzin 500t nemgedehed 1kg-aar mah 2000-3000 myngaar nemeed baihdaa yadag bainaa bizda margaashinaas boorzognii vnee 3000-aar nemnee

Холбоотой мэдээ

Back to top button