"Охиноо тэмцээнд явуулахаар байраа барьцаалж зээл авсан ч, дутсан. Гэхдээ шантрахгүй"

Охиноо дэлхийн аваргын тэмцээнд явуулахын тулд байраа барьцаанд тавьж зээл авсан иргэн Т.Ганболд манай редакцид хандлаа.
Түүний дунд охин Г.Халиун АНУ-д зохион байгуулагдах хөгжөөн дэмжигчдийн бүжгийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тус тэмцээн энэ сарын 22-27-ны хооронд болох бөгөөд онгоцны тийз, байрлах буудал гэх мэт зардалд ₮22 сая шаардлагатай болжээ. Улмаар Т.Ганболд охиноо хүссэн тэмцээнд нь явуулахын тулд байраа барьцаанд тавьж зээл авч АНУ-ын визний барьцаа болох ₮19 саяыг байршуулж, Монголоос нисэх онгоцны тийзийг захиалжээ.
Харин АНУ-д очоод байрлах буудалын зардал болон эргэн Монголд ирэх онгоцны тийзийн зардал хэрэгтэй болсон учир манай редакцид хандсан юм. Энэ сарын 19-нд буюу ирэх ням гарагт Г.Халиун АНУ-ыг зорих юм байна.

Г.Халиун 21-р сургуулийн 8-ын "Д" бүлгэмийн сурагч бөгөөд түүний гаргасан онцлох амжилтаас дурдвал,
Хөгжөөн дэмжигчдийн спортоор:
- 2023-2025 онуудад Улсын аваргын хоёр алт, мөнгө, хүрэл медаль,
- 2025 оны Хотын аваргын хоёр алтан медаль,
- 2025 оны Бүс дүүргийн аваргын хоёр алтан медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Спортын гимнастикийн төрлөөр:
- ОХУ-ын Благровещенск хотод болсон ОУ-ын тэмцээний тэргүүн байр,
- 2019-2025 онуудад Улсын аваргын гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль,
- 2029-2025 онуудад Хотын аваргын дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Т.Ганболд хоёр охин, нэг хүүтэй бөгөөд бүгд спортын гимнастикаар хичээллэж дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож иржээ. Тухайлбал, түүний том охин өнгөрсөн онд Япон улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах хөгжөөнт бүжгийн төрөлд аварга болж байжээ. Харин бага хүү нь есөн настай бөгөөд спортын гимнастикийн хотын аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлжээ. Мөн улсын аваргад нэг удаа түрүүлсэн юм байна.
Уншигч та бүхэн Г.Халиун охинд туслахыг хүсвэл,
Холбоо барих утас: 88996322
Данс: Хаан банк, IBAN- 86000500, дугаар- 5114357796 /Данс эзэмшигч аав Т.Ганболд/
Б.АЗЖАРГАЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хөөрхөн охиныг дэмжье, монголчууд аа!!!
Мөнгөнүй бсан бол яах гж явуулсын. Албатай юм шиг юм нэхээд
Ийм авьяастай хүүхдийг дэмжих ёстой шүү
Балайраад байгаарай явж явж яс юмандаа тамирчин дуучин урлаг спортоор хүн амьдардаггүй улс хөгждөггүй юм шүү
Монголд спортын хүүхдүүдэд дэмжлэг үнэхээр дутагдаж байна
Эцэг эхийн сэтгэл нь сайхан юм даа!! Гэхдээ Сүүлийн үед Монголчуудын гадагшаа онцын ач холбогдолгүй уралдааны тэмцээн, урлаг соёлын, хурал зөвлөгөөн, туршилга судлах, мөрийтэй тоглоом, элдэв шоуу үгүй ер мөнгө үрж тансаглах юм болгонд явж байгаа нь арай л утгаа алдлаа шүү!!! Гуйлгачилаж гадагшаа тэндэг хүмүүсийн анхдагчид нь спортын тамирчидаас эхлэлтэй одоо нийгмээрээ бадар гуйлагчин болж хувилаа шүү!! Одоо Монголчуудаа хүн бүр хөнжлийхөө хэрээр хөлөө жийж сурцгаая, амьдрал амаргүй бн, зүгээр эзэнгүй хөлс урсаагүй мөнгө гэвэл МАН -АН мафиуудад л байдаг байх!!!
Ийм амжилттай байж санхүү дээр гацаж байгаа нь харамсалтай
Ийм аав ээжийн зүтгэл үнэхээр хүндлэл төрүүлж байна
Baga ch gesen tus boloh yumsan
Дэмжихгүй хандивлахгүй бол болно л биз дээ.Олон юм бичээд.Сайхан л аав ээж бн шүү дээ охиноо дэмжээд,эрсдлээс ч айхгүй.Охинд амжилт хүсье.Дэмжинээ.
Ээ монголчуудаа энэ охиныг дэмжээд чадахаараа хандив өргөөрэй би хандивт нэгдлээ амжилт миний дүү чи чаднаа
Uneheer setgel hodolchloo amжилt husye
Хүүхдийнхээ төлөө байраа барьцаална гэдэг амар шийдвэр биш
Amjilt husye mongoliinhoo neriig gargaarai
Setgel zurhtei aav baina da
Harin tiin
Amjilt husie sain oroltsooroi
Аавын сэтгэл гэдэг агуу юм даа
Yamar ih hicheel zutgel ve uneheer
Ийм хүүхдүүдийг улс дэмждэг байх хэрэгтэй
Хөөрхөн охин байна мөнгө хандивлая данс байна уу.
Ер нь бол мөнгөгүйн бол авъяастай байх хэрэггүй гэсэн үг үү? Эсрэг бичээд байгаа хүмүүсээ.
Мөнгөтэй хүмүүс туслаасай билээ. Амжилт хүсьe. Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлсэн мундаг аав байна. Хүмүүсээ дэмжээрэй.
Спорт аялал жуулчлалын сайд яасан бэ дэмжээрэй
Huurhun mundag humuus bna ur huuhtiinhee tuluu haan ch yvsn geheer l mundag humuus bna
Сайхан гэр бүл бна амжилт хүсье
Ин өрөнд орон2 тийшээ явах ямар шаардлага бнаа.
Za uy gej 22 saya bolokh ve dee. Bi 30 jiliin tursh amerik mongol hoorond yavj bna, bair baritsaalaad bhaar tiim undur zardal garahgui. Tiiz 6 saya, buudal dundaj ni honogiin 350k, temtseend 7 honog yavlaa gehed niitdee 8 saya shd
Барьцаа 19сая байршуулсан гээд бган бишүү тэхдээ нээх их мөнгө дутаагүй юм шиг бна таны тооцооллоор 8 сая ордог юм бол аав ээжид 3 сая үлдсэн. 5,6 сая л дутаад байгаам шиг бнашдээ. Боломжтой нэг нь өгөхөд л болох асуудалд ямар их сөрөг хандлагатай юм бэ дээ.
Olon ulsiin olimpiadad orohod mungu zarval arai utga uchirtai. Medali avbal erunhiilugchiin tetgeleg ene ter geed... Ternees bujgiin temtseend bairaa baritsaalsan gevel teneg l bna
Oroigui t1 hvmvvs shu her hemjeege medehgui hereeg galuu duiraj huluu hulduunu gej vg bi de oroh ornooro togolj baidag medehgui zarim ulshiige oilgohgui yum yamar ulaad baigaaga sain bodoj vr hvvhtei hugjuulmer yum
Больж үз
Зүйн тэнэгт
Hairan horong
Ха аа дуртай дух вэ...сда
Мэдрэл үү очиж очиж тэмцээнд медалийн олж авахын төлөө орон гэрээ самарч байдаг. Тэгээд бүр адгийн дод ангилалын юм руу.
Шууд хэлье жиба болдог бүжиг
Ийм балай юманд хүүхдээ явуулж яах гээд бгаа юм илүүдээ гарсан мөнгө хэнд ч байхгүй