Улс төрийн мэдээ
П.Батбаатарыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилжээ

Засгийн газрын 04 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П. Батбаатарыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилох шийдвэрийг гаргажээ.
П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020-2023 онд УИХ-ын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зориг гаргаж хэн нэгнээс хараат бус ажиллаж чадах уу
Хэн нэгнээс хараат бус ажиллавал баяртай л биз дээ. Хэн нэгэн даргын үгэнд орж, хий гэснийг нь л хийж албан тушаал дээрээ үлдэнэ шүү дээ.