Гадаад мэдээДЭЛХИЙ

Афин хотыг асар том зочид буудал болгохгүй гэж дарга нь мэдэгдлээ

Грекийн нийслэл Афин хот нь дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авдаг хотуудын нэг. Тэгвэл тус хотын дарга Харис Дукас хэт их жуулчлалтай тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. Афин 700 мянган оршин суугчтай боловч жилд 8 сая жуулчин хүлээн авдаг. Үүнээс болоод оршин суугчид амьдарч буй газраасаа шахагдаж байгааг тэр анхааруулсан байна.

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учир Афин хотын түүхт төв хэсэг хэт их ачаалалд орох эрсдэлтэй байгаа юм. Дукас "Афиныг асар том зочид буудал шиг ажиллуулж болохгүй. Аялал жуулчлалыг хязгаарлаж, дүрэм журам тогтоох хэрэгтэй байна” гэжээ.

Жил бүр олон сая хүн зочилдог тус хотын Плака дүүрэгт гэхэд богино хугацааны түрээсийн байрны тоо 2018 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн байна. Арга хэмжээ авч эхлэхгүй бол Афин хот аялал жуулчлалын салбартаа гаргасан амжилтаасаа болж хохирно гэж албаныхан анхааруулжээ. Түрээсийн үнэ их хэмжээгээр өсөж, оршин суугчид байр худалдаж авах авах боломжгүй болжээ. Мөн хотын дэд бүтэц олон сая жуулчны хөл хөдөлгөөний ачааллыг дийлэхээ больж байна.

Хотын дарга Дукас "Бид энэ ачааллыг давахын тулд Афиныг бүхэлд нь ухах боллоо. Цахилгааны шугам, ус зайлуулах хоолой, 5G сүлжээний цамхаг шинээр барьсаар л байна. 700 мянган оршин суугч дээр нэмэгдээд 8 сая жуулчин хүлээн авахад ачаалал маш их байдаг” гэжээ. Ачааллыг давахын тулд Афин хот сар бүр нэмэлтээр ажилтан хөлсөлж, тоног төхөөрөмж авч байгаа аж.

Дукасийн тэмцэж буй нэг зүйл нь алдарт Акрополийн ойролцоо өндөр барилга барихыг хүсэж буй үл хөдлөхийн компаниуд. Мөн тэр зөвшөөрөлгүй ажилладаг дээвэр дээрх баар, зоогийн газруудыг цэгцлэхийг зорьж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногоос тэр илүү хатуу арга хэмжээ авахаар бэлтгэж эхэлжээ. Дукас "The Guardian" сонинд өгсөн ярилцлагадаа хотын төвд шинээр бизнес эрхлэхийг бүрмөсөн хориглох хуулийн төсөл дээр ажиллаж байгаа тухайгаа ярьсан байна.

Тэр "Плака дүүрэгт аялал жуулчлалын зорилгоор хийж буй бүх хөрөнгө оруулалтыг зогсооно. Би энэ дүүргийг аврах нь миний зорилго тавьсан. Энд барилга барих зай байхгүй. Богино хугацааны түрээсийн байр, зочид буудал эсвэл өөр ямар ч аялал жуулчлалын үйлчилгээ шинээр нэмэхгүй. Энэ дүүрэг ачааллаа дийлэхээ байсан" гэж хэлжээ.Хөрөнгө оруулагчид ачаалал багатай бусад хэсэг рүү явах хэрэгтэй гэж тэр үзэж байна.

Зургийн эх сурвалж: Circle the Med Forum

Дукас мөн шинэ зочид буудал барих зорилгоор авсан зөвшөөрлүүдийг царцаах санал гаргажээ. Засгийн газар ч бас Акрополийн ойролцоох зарим хороололд богино хугацаанд түрээсэлдэг байрны тоог хязгаарлаад байгаа юм.

Өнгөрсөн долоо  хоногт Зочид буудлын эздийн холбооны тэргүүн Евгениос Василикос ч мөн зочид буудлын тоог хязгаарлахыг дэмжжээ. Тэр 2017 оноос хойш зочид буудал барих шинэ зөвшөөрөл олгоогүй Барселон хотыг жишээ болгон дурдсан байна. Василикос аялал жуулчлалын салбар ирээдүйнхээ талаар нухацтай бодох цаг болсныг нэмж хэлжээ.

Түүнийг ингэж хэлсний дараа Дукас "Афины төв бүхэлдээ зочид буудал болж байгаа талаар ганц би ярьсангүй. Одоо зочид буудлын эздийн холбооны тэргүүн ч үүнтэй санал нэгдлээ. Энэ асуудлаарх нийгмийн хэлэлцүүлэг ийнхүү албан ёсоор эхэллээ. Афин хот Барселон шиг болох ёсгүй" гэсэн байна

Дукас Барселон хотын дарга Жауме Колбонигийн авсан арга хэмжээнээс урам зориг авсан бололтой. Учир нь Барселон хот 2028 оноос богино хугацааны түрээсийн байрыг бүрэн хориглох шийдвэр гаргасан юм.

Хэт их жуулчлал нь Европын орон сууцны хямралд нөлөөлж буй. Афин, Барселон зэрэг 15 хотын дарга орон сууцны хямралыг шийдвэрлэх Европын төлөвлөгөөнд нэгдсэн байна.

Дукас “Залуу хосууд хотын төвд үлдээсэй гэж хүсэж байна. Бусад хотууд тэнгэр баганадсан барилгууд руу шилжиж байхад бид өөр чиглэл рүү зүглэж байна. Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, нийтийн эзэмшлйин талбай бий болгохын тулд барилгуудыг нураана. Афин ард түмэндээ зориулагдсан хот байх болно. Энэ хот зөвхөн ашиг хонжоо хайсан хүмүүст зориулагдаагүй” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв шийдвэр байна, оршин суугчдаа бодож байна

Зочин
Зочин

Иргэд шахагдана гэдэг том асуудал

Зочин
Зочин

ene bol zov alham bn shuu

Зочин
Зочин

Хэт жуулчлал үнэхээр асуудал болдог юм байна

Зочин
Зочин

tourism hetervel iim bolдог bh daa

Зочин
Зочин

Хотын иргэдээ хамгаалах нь чухал

Зочин
Зочин

irgedee bodson shiidver bna

Зочин
Зочин

Түрээсийн үнэ өсөөд амьдрахад хэцүү болдог

Зочин
Зочин

rent une heterch bn gej oilgomjtoi

Зочин
Зочин

Барселон шиг арга хэмжээ авах нь зөв

Зочин
Зочин

barcelona shig shiidver heregtei l dee

Зочин
Зочин

Хотын дэд бүтэц даахаа больж байгаа юм байна

Зочин
Зочин

Жуулчид ихсэх тусам амьдрах орчин мууддаг

Зочин
Зочин

tourist ih bolhoor amidrald nuluuldeg bn

Зочин
Зочин

irgedee gaduurhaj bolohgui shuu

Зочин
Зочин

hot bol amidrah orchin gedgiig oilgoh heregtei

Зочин
Зочин

ub deer ch bas iim asuudal garah bh daa

Хахаха
Хахаха

Манай МАН-ын 400 сая жуулчин яав? Баах жорлон ч байхгүй юу!!

Холбоотой мэдээ

Back to top button