НИЙГЭМНийгэм мэдээ

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагт хэрэгжиж буй уг төсөл нь нийт 9939.1 ам метр бөгөөд зоорьгүй гурван давхар, хоёр спорт заалтай, таван блок бүхий барилга юм.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна засал, металл фасад угсралт, дотор засал болон дотор инженерийн шугам сүлжээний ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Барилга угсралтын явц 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button