Ярилцлага

#Коронавирус | "Залуус хангалттай мэдээллүүд дундаас худал, хөөргөдсөнд нь илүүтэй итгэж байна”

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан иргэд үнэн, худал албан бус мэдээллүүд дунд “живлээ”. Утга учрыг нь танин мэдсэн хүн зоригтой, тайван байдлаар алив бүхэнд ханддаг. Ийм ч учраас уг вирустэй холбоотой үнэн мэдээллийг иргэдэд өгнө, ойлгуулна гэдэг мэргэжлийн хүмүүсийн хувьд чухал үүрэг . Харин өдгөө 23 настай залуу эмч Э.Гантулгын бэлдсэн тайлбар бичлэг энэ  орон зайг нөхсөн юм.

Мэргэжлийн , бас залуу хүн гэсэн дүрээр нь түүнтэй товч ярилцлаа.


-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Э.Гантулга гэдэг, 23 настай. Өнгөрсөн 2019 оны хавар АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Одоогоор “GenZ Lab” Фэйсбүүк хуудас дээрээ контент бүтээх чиглэлд ажиллаж байна.

-Сүүлийн үед гол сэдэв болоод байгаа шинэ төрлийн коронавирусийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр бэлтгэж, цахим орчинд байршуулжээ. Анхны сэдэл нь юунаас эхтэй вэ?

-Коронавирусийн халдварын талаар Фэйсбүүк орчинд хий сенсац дэгдээх зорилго бүхий, ул суурьгүй мэдээллүүд их түгж байхыг ажигласан. Ийм учир хүмүүст нэгдсэн, цогц ойлголтыг өөрийнхөө зүгээс өгье гэж бодсоны үндсэн дээр энэ бичлэгийг хийсэн.

Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай мэдээллүүдийг цаг тутамд, хариуцлагатайгаар өгч байсан ч, энэ нь сошиал дахь хий дэвэргэсэн зүйлс дунд дарагдаад байх шиг санагдсан л юм даа.

-БНХАУ-ын Ухань хотоос эхэлж дэгдсэн энэ вирус анагаах ухааны түүхэнд бүртгэгдэж байгаагүй. Ийм ч учраас хүмүүст айдас төрүүлж байгаа. Харин өөрийн тань бичлэг хүмүүсийн хий хоосон айдсыг шинжлэх ухаанч байдлаар сольж чадах шиг санагдсан. Уншигчдад зориулан товч тайлбарлавал?

-Шинээр бүртгэгдээд буй энэ вирус нь коронавирус гэсэн ангилалд хамаарагдаж байгаа. Хамгийн анх микроскопоор харахад титэм шиг хэлбэртэй харагдсан тул ийн нэрийдсэн гэдэг.

Энэ төрлийн вирус нь хүний амьсгалын замд өвчлөл үүсгэдэг. Вирусээсээ шалтгаалж ханиад, томуугаас эхлээд хүнд хэлбэрийн бронхит, уушгины хатгалгаа өвчнийг бий болгодог. Харин одоо шинээр дэгдээд буй коронавирус нь хүнд уушгины хатгалгаа өвчнийг үүсгэж байгаа.

Анагаах ухааны түүхэнд коронавирус хоёр удаа цар тахал болон дэгдэж байсан. Нэг нь 2002 онд тархсан SARS вирус. Нөгөө нь 2012 онд тархсан MERS вирус. SARS нь Severe Accute Respiratory Syndrome гэсэн үгний товчлол бөгөөд амьсгалын замын цочмог хам шинж гэж орчуулж болно. Энэ вирусийн халдварыг авсан хүн уушгины хатгалгаа тусаж, амьсгалын дутагдлаар нас барж байсан. Үүгээр дэлхий дахинд 8098 хүн халдварлаж, 794 хүн амь насаа алдсан түүхтэй. Анхны тохиолдол нь мөн БНХАУ-ын Гуанду мужид бүртгэгдсэн. Судлаачид тус вирусийг Гуанду мужийн махны захаас эхэлж дэгдсэн гэж үзсэн.

Монголчууд малаа өөр газар гаргачхаад, махыг нь зах дээр авчирч худалддаг. Харин Хятадууд зах дээр тухайн амьтнаа нядалж, зардаг ялгаатай. Дээрээс нь гахай, тахиа, туулай, сарьсан багваахай зэрэг олон янзын зэрлэг амьтны махыг тэндээ худалдаалдаг. Иймээс энэ амьтад хоорондоо вирус солилцох нөхцөл үүсдэг гэсэн үг.

SARS халдвар тархсаны дараа эрдэмтэд судалгаа хийж үзэхэд, тус махны захын ойролцоо орших агуйн сарьсан багваахайнуудаас эхэлж халдварласан нь тогтоогдсон.

Харин MERS нь Middle East Respiratory Syndrome буюу Ойрх Дорнодын амьсгалын замны хам шинж гэсэн утгатай. Мөн адил уушгины хүнд хэлбэрийн хатгалгааг үүсгэдэг. Анх 2012 онд тархсан бөгөөд мөн оны арваннэгдүгээр сарын байдлаар гэхэд 2494 хүн халдварласан байсан. Нийт 858 хүний амь насыг авч одсон.

Сүүлд судлаачид уг вирусийг тэмээнээс хүнд халдсан гэж үзсэн. Геномын эх сурвалжийг нь хөөж үзэхэд мөн л сарьсан багваахайнаас үүсэлтэй нь тогтоогдсон.

Харин одоо дэгдээд буй шинэ коронавирус нь өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Хубэй мужид тэмдэглэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд анхны тохиолдол бүртгэгдсэн хэмээн зарлаж, уг вирусийг анхааралдаа авсан.

Үүнээс долоо хоногийн дараа Хятадын эрх баригчид үүнийг коронавирусийн шинэ төрөл гэдгийг дэлхий дахинд мэдэгдсэн. Геномын дата нь 70 хувь өмнөх MERS, SARS-тай адил байгаа учир үүслийг нь мөн л сарьсан багваахай гэж таамаглаж байгаа. Гэхдээ завсрын эзэн буюу, сарьсан багваахайнаас ямар амьтанд халдаж, тэндээс хүнд халдсан бэ гэдэг нь тодорхой болоогүй. Одоогоор могой гэж үзэж байна.

Энэ бол байдаг л нэг томуугийн вирус биш, шинэ төрлийн вирус байгаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

Image may contain: Эрдэнэбаяр Гантулга, night and closeup

-Залуу эмч хүний хувьд нийгмийн сэтгэлзүйг яаж харж байна вэ?

-Нийгэмд албан бус, эх сурвалжгүй янз бүрийн мэдээллүүд их тархаж байна. Хувь хүмүүс өөрийн Фэйсбүүкэд бусдыг айлгасан, айдас төрүүлсэн зүйлсийг нийтэлж байна. Хамгийн гол нь хүмүүс эдгээрт нь илүүтэй итгэж байгаа нь шүүмжлэлт төрүүлэм. Уг нь Эрүүл мэндийн яамнаас өгч буй баттай мэдээллүүдэд итгэж, худал хуурмагуудыг нь тоохгүй яваад байхад сэтгэлзүйн хувьд хүчтэй, хэвийн байх боломжтой.

-Иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх нь хамгийн оновчтой гаргалгаа вэ?

-Ерөөс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон манай Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг дагах хэрэгтэй. Хувь хүмүүсийн Фэйсбүүк постуудад итгэж, үйлдэл хийх нь баталгаатай биш.

Нэгдүгээрт, гадуур явахдаа үргэлж маск зүү. Хоёрт, өвчлөл бүртгэгдсэн орон руу битгий зорч. Гуравт, хүн бүр дархлаагаа сайтар дэмж. Дөрөвт, гарын ариун цэврээ сайтар сахь.

-Яагаад заавал маск зүүхийг илүүтэй уриалж байгаа вэ?

-Энэ өвчин агаар дуслын замаар халдварладаг тул маск зүүснээр хамгаалах боломжтой. Гэхдээ хамгийн чухал нь зөв зүүх хэрэгтэй. Буруу харуулдаг, зай завсар гаргадаг алдаа манайхны дунд олонтаа. Миний тайлбар бичлэгт маскыг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөмж бий.

-Шинэ төрлийн вирусийн тархалттай холбогдуулж иргэдэд юу гэж хэлмээр байна?

-Ерөөс ганц л зүйлийг дахин дахин хэлмээр байна. Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй заавар, зөвлөмжийг дагаж, өгч буй мэдлэг, мэдээллүүдэд итгээрэй. Манай Засгийн газар маш их хичээж ажиллаж байна. Харин бид дор бүрнээ мөн хичээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зөв. Тэгж байж л хэдүүлээ энэ халдварт өвчнийг давж гарна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
fgd
fgd
1 сар 30, 2020 09:04

юугаа мэддийн бацаан

Зочин
Зочин
2 сар 3, 2020 01:36
Reply to  fgd

Чиний мэдэж байгаа чинь хаана байгаан тэгээд өвгөн чинь!!

erguu shees ve
erguu shees ve
1 сар 30, 2020 21:04
Reply to  fgd

chinii medeed hiij buteej bgaa haana bgan uiddiiinmuu yaadiin s###s chin

Зочин
Зочин
1 сар 30, 2020 09:58
Reply to  fgd

ҮХЭР

uruvdultei hulduu jalganii joomnuud
uruvdultei hulduu jalganii joomnuud
2 сар 1, 2020 17:57

Uher mongolchuud ugaasaa hun boloh boloogui. Mongolchuudiig harahaar pocahontas deer gardag uuguuluud yag haragdaad bdgiin. 2 hurshiinhuu neg ungahad mongoonuudiin suns n z##laad uuliin tumur, aguin almas uldsen n lam bolood amidarna.

зочин
зочин
2 сар 5, 2020 19:28

ямар мундаг юм бэ баярл�##�аа мундаг сайн эмч доктор профессор болоорой

Холбоотой мэдээ

Back to top button