Ихэр гавьяатууд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын залуучуудын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ

Дэлхийн оюуны спортын олимпын аварга, дэлхийн аварга, Гиннесийн амжилтын эзэд болох ихэр гавьяат тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “The International Think Tank For Landlocked Developing Countries” буюу Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны байгууллагын “Залуучуудын зөвлөл”-ийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллахаар болжээ.
Тэд өөрсдийн цахим хуудастаа “Бодлого суурьтай, шийдэл гарцыг эрэлхийлсэн хөгжлийн бодлогын судалгаануудад залуучуудын оролцоог бий болгохоор ажиллах болно” гэжээ. Тэд “Оюуны Олимп”-д ой тогтоолтын 6 төрөлд амжилттай өрсөлдөж 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, дэлхийн нэг рекорд эвдэж Олимпын Аваргууд болж байсан юм. Улсын Аварга, Ази тивийн аварга, Дэлхийн Аварга, Геннисийн рекордууд гээд олон дээд амжилтын эзэд болсон тамирчид маань залуучуудынхаа дуу хоолойг олон улсад хүргэх нь ээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье.
мундаг
Хэхэхэ, нялх хүүхдүүд юү мэдэж ажиллах юм. Алс хол хэл мэдэхгүй орчин нөхцөл өөр ядуу буурай орнууд нь амар амгалан бус тийм газар юү хийлгэнэ гэж цөлнө вэ. Энэ лав сайн юм биш ээ. Энхийг сахиулах цэргээс ялгаа юун. Өөр түвшинд оюуны чадварыг ашиглах хэрэгтэй баймаар юм.
Нялх бишээ.Цөллөг бүүр биш будлиад байна өөрөө
Амжилт хүсье