НИЙГЭМНийгэм мэдээ

Их Богд хайрхны төрийн тахилга ирэх сарын 3-нд болно

Төрийн тахилгатай уул хайрхныг таван жилд нэг удаа тахидаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд "Их Богд" хайрхны тэнгэрийг тайх ёслол 2026 онызургаадугаар сарын 03-нд болох аж.  Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Баянхонгор аймгийн ИТХ-ын шийдвэр, хүсэлтийг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орших Ихбогд хайрхан уулыг төрийн тахилгатай болгосон.

Их Богд хайрхан нь Говь-Алтай нурууны баруун хойд зүгээс зүүн урд зүгийг чиглэн 70 км урттайгаар үргэлжлэн тогтсон нуруу бөгөөд ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр. Мөн салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай.  Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ирэх сарын 3 гэх 6 сарын 3 гэх аль сар нь юм дээ

Холбоотой мэдээ

Back to top button