Зам-Үүдийн дэх гаалийн газрын даргаар очсон алдарт уяач С.Дамбажав гэж хэн бэ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар алдарт уяач С.Дамбажавыг томилсон нь сошиалд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Түүнийг мерит зарчимаар албан тушаалдаа очсонгүй даргын татаасаар очлоо гэх шүүмжлэлд өртөөд байна. Учир нь түүний даргаар очиж буй гаалийн газрын гурван байцаагч Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэмээн баривчлагдсан. Алдарт уяачаар Монгол Улсын эдийн засгийн гол урсгал болсон гаалийн газрыг даатгаж өгвөл авлигал хээл хахуулийн хэмжээ буурахгүй хэмээн олон нийт бухимдаж байна.
Тиймээс алдарт уяач С.Дамбажавын танилцуулгыг хүргэж байна. Тэрбээр Техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Сүүлд эрхзүйч мэргэжил эзэмшжээ. Эдүгээ гаалийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байгаа гэв. Түүний эхнэрийг н. Лхагвасүрэн гэдэг, хоёр хүү, хоёр охинтой юм байна. Түүний ээж аав хоёр нь Төв аймгийн хүмүүс бөгөөд аав нь Дэлгэрхаан, ээж нь Эрдэнэсант сумын хүмүүс аж.
- Алдарт уяач С.Дамбажав Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул.
- Аав Самдан нь Төв аймгийн Дэлгэрхаан сум. Харин ээж нь Эрдэнэсант сумын уугуул аж.
- Хожим нь Улаанбаатар хотод дөхөж Алтанбулаг суманд суурьшжээ.
- Харин С.Дамбажав хотод төрж, өссөн ч уугуул нутаг Алтанбулагаараа цолоо дуудуулдаг аж.
- Тэрбээр Яармагийн дунд сургууль, Техникийн Их Сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсжээ.
- Сүүлд хуулийн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд, гаалийн байгууллагад 20 гаруй жил ажилласан ба Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ахлах байцаагчаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт уяач цолыг хүртсэн байна.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албан хаагч морь уяна гэж юу байдгын бэ асар их зардал шүү дээ
МАН өнгөрсөн шүү дуусчихсан нам шүү!!!
dampuu um hiij bhiin oilgomjtoishte
Харин ч боломжийн хүн байна ш дээ ! Атаархагчийн захиалгаар харлуулах гэсэн троллын бичсэн нь огт үнэмшилгүй бна шүү !
Дампуу гарыг тавьжээ
Гаалийг бузарласан товарищ яаж ийм олж тавьж бна аа. Пууны Дамбажав гэж алдартай даа
Чи яасын шударга болохоор нь үзэхгүй байгаа нөхрүү
Wtf
МАН-ын гишүүд нь энэ намын нэр төрийг сэвтээгээд бгаа бохир нам төрийн хүмүүстээ хариуцлага тооцож хэлж ярьдаггүй юмуу улам л өөгшүүлээд даваруулаад хэрэг төвөгт оруулах зам мөрд оруулах гээд дуугарахгүй бдаг юм бхдаа Дутагдлын хажуугаар дуугуй өнгөрч болохгүй шүү дээ намын гишүүдээ
Нэг хулгайч яваад л оронд нь нөгөө хулгайч нь ирэх юм .Энэ цахилгаан дулааныхан чинь тэр чигтээ хулгайчид улсыг тонон дээрэмдэцгээдэг улсууд болцгоосон шүү.
Гаалийнхан шударга байх боломжгүй. Монгол улс тэр аяараа хулгайч байхад гаалийнхан, тэр тусмаа иймэрхүү нөхдүүд цэвэрхэн бна гэж яаж санаанд чинь бууж бнаа, жаахан хүүхэд хуурч бгаа аятай.
Uyaachdaar morio uyuulchaad tsoliig n oor hun awdag hachin shuu
Атаархаад байх юм байхгүй байна даа хамгий гол энэ байгуулагыг мэдэх мэргэлжилий хүнийг сонгон шалгаруулах ёстой юм шүү нэр цэвэр хөрөнгө орлогоо шудрагаар үнэн зөв мэдээлэлэх хүний үгээр биш хуулий дагуу ажиллах хамгий гол зорлогтой байх шүү
Юун дарга ккк. Морио уяад яв гж хэлье дээ
Нэг хулгайчийн цүнх баригч байсан нөхөр байх. Ойлгомжтой.
Яагаад гаалийн байгууллагад 25 жил ажиллаж ямар ч асуудал гаргалгүй мэргэшсэн ийм хүн тэр газрыг удирдаж болохгүй гэж. Алдарт уяач нь Монгол хүний л хийдэг ажил шдээ. Удам угшил нь адуу мал хуйтай тэднийг нь өсгөн үржүүлж хурдлуулж яагаад болохгүй гэж. Харин ч их төлөв даруу шударга ,сайн хань сайн ,эцэг юм бишүү.
Алдарт уяач гэж нэрлэж албан тушаалыг танилцуулж байгаа нь энэ хүнийг харлуулах цаашилбал засгийн газар уяач хүнийг томилж байна гэсэн харлуулөх явуулага л байна Гаалийн байгууллагад 25 жил ажилласан хүн туршлага , мэдлэг хуримтлуулсан боловсон хүчин мөн яагаад очиж болохгүй гэж .