НИЙГЭМНийгэм мэдээ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ДЦС 2-ын хашаанд ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерт Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгараад буй.

300 МВт цахилгаан, 340 Гкал дулааныг төвийн системд нийлүүлэх тус станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр(2026.05.04) эхлэх юм байна. Станцыг дулааны хоёрдугаар станцын үнсэн сангийн газар дээр барих бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. ДЦС-5 ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангана гэж нийслэлийн удирдлагууд мэдээлээд буй.

ДЦС-5-ыг барих төсөвт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд нийслэлээс хариуцах 20%-ийн санхүүжилтийг ₮200 тэрбумыг бонд гаргаж, төлөхөөр болсон билээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зогсоо

Зочин
Зочин

Энэ удахгүй зогсоно. Митайм гээч компани Хятадад өр ширний асуудалд ороод байгаа. Нянгар бас аль хэдийн 100 тэрбумыг шилжүүлцэн. Банкны баталгаа бхгүй. Яг л Туулын хурдны зам. Учрал гэж сарлаг нэг ширхэг байнаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зайлаачээ чи

Зочин
Зочин

Шоу шоу шоу ертөнц болгох юм даа энэ улстөрчид!!! Барилга угсралтын ажил чинь эхлээд ажлын зургаа боловсруулж Улсын экспертизээр хянуулж батлуулчихаад, Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ хийлгэж батлуулан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаад бас өөр баахан нөхцөл хангаж байж Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авснаар эхэлдэг биз дээ???????

Back to top button