УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан этгээдийг ₮100 мянгаар торгожээ
Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг гэртээ орох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд биед нь халдсан хэрэг гарсан. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад 32 настай, эрэгтэй "Б" нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын цээжин тус газар нь нэг удаа цохисон болох нь тогтоогдсон юм. Тус иргэнийг эрүүлжүүлж, хэргийг бүртгэлд авч, шалгаж эхлээд байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Г.Ганбаатар хэргийн талаар "23:00 цагийн орчимд байрныхаа үүднээс жолоочоо буцаагаад орц руугаа орох гээд явж байтал нэг залуу зөрөхдөө үг дуугүй цээжин тус газарт цохисон. Тиймээс би биеэ хамгаалахын тулд барьцалдаж автал "Чи зүгээр байгаарай, чамайг алнаа" гээд дайрсан. Харин энэ үед хоёр залуу ирж, биднийг салгаж, цагдаа дуудсан байсан. Ингээд цагдаагийн бүрэлдэхүүн ирж, надаас мэдүүлэг авсан. Энэ хэргийг ямар нэгэн улс төрийн зорилготой энэ тэр гэж хэлэхгүй" гэсэн юм.
Тэгвэл тухайн хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлж шүүх уг хэргийг хэлэлцсэн байна. Шүүх уг хэргийг хэлэлцээд УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан гэх иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар буюу "Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан" хэмээн үзэж иргэн "Б"-г 100 мянган төгрөгөөр торгожээ.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
torgool boloo yu. zoriud irgend haldasn bol bas 14 honog horison deer bizdee