НИЙГЭМНийгэм мэдээ

Налайхын зам дагуу гурван гүүрэн гарц барина

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам дагуу энэ жил гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар болжээ. Уг замыг 2022 онд ашиглалтад оруулсан бөгөөд хөдөлгөөн ихтэй, осол аваар байнга гардаг хэсгүүдэд ийнхүү гарц байгуулахаар төлөвлөсөн байна.

Тодруулбал, эхний гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” ШТС-ийн зүүн талд барих бол хоёр дахь гарцыг Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудлын орчимд байгуулна. Харин гурав дахь гүүрэн гарцыг “Ургах Наран” супермаркетын хойд талд барихаар төлөвлөжээ. Нийслэлийн замын хөгжлийн газрын /НЗХГ/ Зам барилгын хяналтын хэлтсээс мэдээлснээр гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар зураг төсөлд тусгасан байна.

Төслийн ажлыг “Чанар хийц” ХХК болон "Доич Роуд" компанийн түншлэл гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд одоогоор гэрээ байгуулах шатандаа явж байгаа аж. Гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэх юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ одоо хэнд юунд хэрэгтэй гарц вэ хотын түгжрэл энэ тэр ямар ч нөлөөгүй хулгайн хулхи ажлуудаа үргэлжлүүлж татвар төлөгчдийн мөнгө дэмий үрж дундаас нь шахаа цавчаагаа хийсээр байх юмаа НЯМБААТАРЫН МАФИ...пизда

Back to top button